Англи алдааны мессэжүүд


Шинэчилсэн:2023/11/20 Унших:1 мин 25 сек

Програм хөгжүүлэлт хийх үед бүх товч, үйлдэл бүрийг кодчилох ба програмаас өгч буй мессеж, анхааруулга бүрийг хэрэглэгчдэд ойлгомжтойгоор тухайн орны хэлээр өгөх ёстой. Гэхдээ гарч болох бүх кейсийг тооцох нь боломжгүй байдаг ба зарим тохиолдолд орчуулагдаагүй, орчуулах боломжгүй англи хэл дээр алдааны мессеж гарч болно. Дараах алдаанууд гарах боломжтой ба өгсөн зөвлөгөөний дагуу арга хэмжээ авна уу.

Алдааны мессэжүүд:

  1. The wait operation timed out

    Тухайн үйлдлийг (мэдээллийг харуулах, дуудах, хадгалах гэх мэт) хийх үед интернетийн хурдаас шалтгаалж удсан, тасалдсан тохиолдолд энэ мессэж харуулна. Аль цонх, бүртгэл дээр тус мессэж гарсныг чатаар илгээнэ. Өөрийн интернет холболт, хурдыг шалгана уу. Танай мэдээллийн бааз онлайн серверт байршдаг учраас таны ашиглаж буй интернет байгууллагын, өндөр хурдтай интернет байх шаардлагатай. Интернет байгаа эсэхээ шалгаад ахин оролдоорой.

  2. A transport-level error has occurred when receiving result from the server. (provider: Session Provider, error: 19 - Physical connection is not usable)

    Сервертэй холбогдох интернет, сүлжээ тасалдсан үед энэ алдаа өгдөг. Та түр хүлээгээд үйлдлээ дахин хийнэ үү. Хэрвээ алдаа заасан хэвээр байвал интернетээ шалгаарай. Гэхдээ интернет хэвийн боловч танай интернет сүлжээнээс Даянсофт ХХК-н онлайн сервер рүү (data center-т байршдаг) хандах хандалтгүй байгаа тохиолдолд энэ алдаа зааж болно. Энэ тохиолдолд та интернет үйлчилгээ авдаг байгууллагадаа хандаж шалгуулна уу. Хэрвээ компьютерт нь wifi хүлээн авагчтай бол өөрийн гар утасны hotspot-г цацаж интернетэд холбоод програмдаа хандаж шалгаарай.

  3. Object reference not set to an instance of an object.

    Тодорхойгүй алдаа. Энэ тохиолдолд яг ямар үйлдэл хийснээ тодорхой зураг, бичлэгээр чатаар илгээгээрэй.