Бараа материалыг хөрөнгө рүү шилжүүлэх


Шинэчилсэн:2022/10/17 Унших:1 мин 20 сек

Бараа материалыг үндсэн хөрөнгө болгох, эсрэгээр үндсэн хөрөнгөө бараа материал болгож борлуулах бизнес хэрэгцээ гардаг. Энэ тохиолдолд дараах байдлаар бүртгэлээ хөтөлнө.

  1. Бараа материал -> Дотоод зарлага цонхонд шилжүүлэх бараа материалаар зарлагын бүртгэл хийнэ.
    • Дотоод зарлагаар тооцооны данстай харьцсан бичилт хийж болохгүй. Учир нь дотоод зарлага дээр програмаас өртөг бодогдоно. Тиймээс түр данс сонгож журнал бичнэ. Түр данс нь ямар данс байхыг нягтлан бодогч та өөрөө шийднэ. Гэхдээ ихэнх байгууллагууд “Бусад зардал” гэсэн дансаар дамжуулдаг. Дотоод зарлагын цонхонд харьцсан дансанд шууд тооцооны данс сонгож болдог програмуудын хувьд цаанаа тухайн түр дансыг хэрэглэгчид харуулалгүйгээр тохируулсан байдаг бөгөөд ялгаагүй л өртгийн зөрүү тухайн түр дансанд үүсч, хаалтын бичилтээр хаагдаж байдаг юм.
  2. Бараа материал -> Өртөг бодох цонхонд өртөг бодуулна. Зардлагадсан бараа материалын өртгийг зөв тооцсон байх шаардлагатай.
  3. Үндсэн хөрөнгө -> Хөрөнгийн код цонхонд хөрөнгийн код үүсгэж бүртгэнэ.
  4. Үндсэн хөрөнгө -> Хөрөнгийн орлого цонхонд хөрөнгийн орлого бүртгэнэ. Хөрөнгийг НӨАТ-гүй дүнгээр орлогод бүртгэнэ. Ямар дүнгээр бүртгэхийг нягтлан бодогч та шийдэх ба 2-р алхамд бодуулсан бараа материалын өртөг болон орлогод авсан дүн зөрүүтэй тохиолдолд журнал бичсэн түр дансанд үлдэж, хаалтын бичилтээр хаагдана.

Эсрэгээр хөрөнгөө бараа материал руу шилжүүлэх тохиолдолд:

  1. Үндсэн хөрөнгө -> Хөрөнгийн элэгдэл цонхоор шилжүүлэх хөрөнгөө сонгож элэгдэл тооцно.
  2. Үндсэн хөрөнгө -> Хөрөнгө зарлага цонхоор шилжүүлэх хөрөнгөө зарлага бүртгэнэ. Түр данс руу бичилт хийнэ. Түр данс нь ямар данс байхыг нягтлан бодогч та өөрөө шийднэ. Ихэнх байгууллагууд “Бусад зардал” гэсэн дансаар дамжуулдаг.
  3. Бараа материал -> Бараа код цонхонд шинээр барааны код үүсгэж бүртгэнэ.
  4. Бараа материал -> Дотоод орлого цонхоор бараа материалаа орлогод бүртгэх ба 2-р алхамд бүртгэсэн түр данснаас орлого авна. Дүн зөрүүтэй тохиолдолд журнал бичсэн түр дансанд үлдэж, хаалтын бичилтээр хаагдана.