Хаан дансны хуулга татах


Шинэчилсэн:2024/05/10 Унших:2 мин 36 сек

Dayansoft ERP систем 2022.01-р сард Хаан банкны Corporate gateway-тэй холболт хийснээр https://e.khanbank.com/ -р нэвтрэхгүйгээр шууд Хаан банкны дансны хуулгыг автомат татах боломжтой болсон. Өөрөөр хэлбэл, та хаан банкны дансанд орсон орлого, данснаас гарсан зарлагын гүйлгээг Dayansoft ERP системээс гараар нэг бүрчлэн шивэх, excel файлаар дамжуулж импортлохгүйгээр шууд банкнаас автомат татаж оруулах боломж гэсэн үг. Одоогоор зөвхөн дансны хуулга татах үйлчилгээ холбогдсон бөгөөд бусад үйлдлийг хийх боломжгүй.

Дараах алхмын дагуу 1 удаа гэрээ байгуулж, тохиргоо хийнэ.

Алхам 1: Хэрэглэгч та урьдчилж өөрт ойр Хаан банкны салбар дээр очин гэрээ байгуулах, эсвэл вебсайтаар [email protected] мэйлээр онлайнаар хүсэлтээ өгч ба Username болон password авна. Хаан банкинд очиж гэрээ байгуулахад дараах бичиг баримтыг бүрдүүлэх шаардлагатай:

Алхам 2: Dayansoft ERP системд нэвтэрч Санхүү бүртгэл -> Данс код -> Тохиргоо -> Мөнгөн хөрөнгө цонхонд Хаан банкны харилцах дансны хувьд "Харилцах данс №" оруулсан байх, Харилцах банкинд ХААН банк сонгох тохиргоог зөвхөн 1 удаа хийнэ. AccountBankAccountConfiguration

Дансны хуулга татах хэсэгт 1-р алхмын дагуу авсан Consumer key, Secret key-г Username, Password хэсэгт оруулж дараа хуулга татахдаа ашиглах 6 оронтой нууц пин код үүсгэж Хадгалах товч дарна. AccountBankPINConfiguration

Хуулга татах алхам дараалал:

  1. Мөнгөн хөрөнгө -> Харилцах жагсаалт цонхноос
    • a. Хуулга татах Хааны дансаа сонгоно.
    • b. Хуулга татах хугацаа оруулна.
  2. Үйлдэл -> Хаан хуулга татах товч дараад Алхам 2-т тохируулсан пин кодоо оруулж хуулга татна. Харилцахын хуулга татах пин код мартсан тохиолдолд Алхам 2-н дагуу дахин Дансны хуулга татах тохиргоог хийж шинэ пин код үүсгэнэ. DownloadBankAccountTransaction

Анхаарах зүйл:

Амжилт хүсье.