Ажилчдаас авах авлага суутгах


Шинэчилсэн:2022/10/17 Унших:1 мин 4 сек

Dayansoft ERP системд ажлаас хоцорсон, ажил тасалсан, сахилгын шийтгэл, хариуцлага алдсаны суутгал, унаа, хоолны суутгал, үйлдвэрчний эвлэлийн татвар, цалингийн зээл, утасны төлбөр, ажилчдаас авах авлага зэрэг төрөл бүрийн суутгал, авлагуудыг цалин бодолтонд тооцож суутгаж болно. Авлага суутгалуудаар тусгай үзүүлэлт үүсгэсэн ба эдгээрт байхгүй авлага, суутгалуудыг Авлага 1, 2, 3, ...10, Суутгал 1, 2, 3, … 10 хүртэл үзүүлэлт багануудаар ялган оруулах боломжтой.

Зарим суутгал, авлагыг цалин бодох үед шууд тооцох ба зарим авлагын хувьд цалин бодохоос өмнө урьдчилж тухайн ажилтан дээр авлага үүсгэж дансанд бичилт хийсэн байх ба цалин бодох үед авлагын дүнг данснаас цалин бодолтын хүснэгтэнд татна.

Түгээмэл жишээ гэвэл, ажилчдаас авах авлага үүсгэсэн байх ба цалин бодох үед Ажилчдаас авах авлага - F101 багананд 12031002-Ажиллагсдаас авах авлага дансны үлдэгдлийг татаж, эсвэл шууд гараас суутгах авлагын дүнг оруулж цалин бодно. Цалингийн журналд 33011001-Цалингийн өглөг болон 12031002-Ажиллагсдаас авах авлага дансыг бууруулсан бичилт хийгдэнэ.

Авлагын дүнг цалингийн хүснэгтэнд татахдаа Үйлдэл -> Авлагын үлдэгдэл татах – Цалин бодож буй ажилтанд үүссэн авлагын тооцооны үлдэгдлийг татна. Тооцооны үлдэгдэл татахдаа Данс, Үзүүлэлтийг сонгоод Татах товч дарна. Түгээмэл тохиолддог хэрэглээ бол Ажилтнаас авлага үүсгээд, цалин дээр суутгал хийж авдаг. Энэ тохиолдолд:

o Данс: Ажиллагсдаас авах авлага
o Үзүүлэлт: 1622-Ажилчдаас авах авлага гэж сонгоод “Татах” товч дарахад тухайн цалин бодож буй огноогоорх Ажиллагсдаас авах авлага дансны үлдэгдлийг ажилтан тус бүрээр татна. tsb3