Хаан банкны ePos, Pass application холбох


Шинэчилсэн:2024/04/26 Унших:2 мин 32 сек

Dayansoft POS програм Хаан банкны ePos.mn-тэй 2018 онд интеграци холболт хийгдсэн. Хаан банкны epos гэдэг нь кассын програмтай холбогдож, кассын програмаас шууд дүнгээ авч, гараас дүн оруулахгүйгээр карт уншуулж, төлбөр амжилттай хийгдсэн үед ebarimt хэвлэдэг пос төхөөрөмж юм. Хэрэв танай байгууллага Dayansoft POS програмаа epos-той шууд холболт хийхийг хүсвэл дараах алхмуудыг хийлгэх шаардлагатай.

2.11.9

Данс нээж, ePos захиалах:

  1. Хаан банкны данс (байгууллагын данс. Хэрэв хувь хүний данс холбуулах бол боломжтой эсэхийг Хаан банкнаас өөрсдөө лавлаж асуух) нээлгэсэн байх.
  2. https://merchant.khanbank.com/ -р ПОС төхөөрөмж суурилуулах хүсэлт гаргаж илгээнэ. Гэрээ байгуулах зэрэг нэмэлт процессыг банк талаас танайхтай холбогдож хийнэ.
  3. Банкнаас хүсэлтийн дагуу ПОС төхөөрөмжийг танай салбарт суулгаж, тохируулна.

ePos-р гүйлгээ бүртгэх:

  1. Танай талаас Dayansoft ERP системийн Борлуулалт -> Пос тохиргоо -> Бэлэн бус цонхонд ePos төлбөрийн хэлбэрийг нэмж хадгална. Энэ тохиргоог 1 л удаа хийнэ. ConfigureEposERP

  2. ePOS карт уншигчийн Menu эсвэл FUNC гэсэн товч дээр дараад Төхөөрөмжийн мэдээлэл цэсийг сонгоно. Терминал ID болон Сериал дугаар гэсэн 2 утгыг Даянсофт ХХК руу компани хоорондын групп чатаар явуулна.

  3. Dayansoft POS програмаас Мэдээлэл шинэчлэх товч дарна.

  4. Төлбөр төлөх цонхноос Хаан ePos талбарт төлөх дүнг оруулаад Баримт хэвлэх товч дарна. Төлөх дүн Пос төхөөрөмж рүү шидэх ба картаа уншуулж, амжилттай гүйлгээ хийгдсэнээр ebarimt хэвлэгдэнэ. Гүйлгээ амжилтгүй бол хэвлэхгүй. PayePos1

  5. Өдрийн хаалт хийхээс өмнө, эсвэл ээлж солилцох үед шаардлагатай гэж үзвэл Үйлдэл -> ePos (Api) Settlement, эсвэл Өдрийн хаалт цонхноос Settlement татах -> Хаан банк (EPOS) товч дарж settlement татдаг.

Анхаарах зүйл:

  1. Хэрвээ танай байгууллага ePos карт уншигч холбоод өмнө нь төлбөр хэвийн хүлээн авдаг байсан бөгөөд зарим тохиолдолд янз бүрийн шалтгааны улмаас төлбөр хүлээн авах боломжгүй болох тохиолдол үүсч болно. Жишээ нь, дараах зурагт үзүүлсэн "Хаан банк (EPOS) Интернетээ шалгаад хэвийн бол Дата бэйнк ХХК-н 70111717 утсаар холбогдож лавлана уу!" алдаа заах гэх мэт. Энэ тохиолдолд эхлээд интернетээ энд дарж зааврын дагуу шалгаад хэвийн бол програмаас өгч буй мессэж зааварчилгааны дагуу 70111717 дугаараар Датабэйнк ХХК-тай холбогдож тодруулна уу.

ePosError

  1. ePos-р гүйлгээ хийх үед худалдан авагчийн картыг уншуулж төлбөрөө шилжсэн боловч тодорхой шалтгааны улмаас (Цуцлах товчийг дарсан, Интернетийн тасалдсан, ePos сервистэй холбогдож чадаагүй г.м) ebarimt хэвлэгдэж гараагүй тохиолдол гарч болно. Энэ үед

    • Дансанд төлбөр орж ирсэн эсэхийг шалгана.
    • Хэрэв мөнгө орж ирээгүй бол дахин гүйлгээг хийнэ.
    • Харин мөнгө нь орж ирсэн тохиолдолд захиалгыг дахин үүсгэж төлбөрийг БЭЛЭН гэж сонгож баримтаа хэвлэнэ. Энэ тохиолдолд өдрийн хаалт хийхэд бэлэн, бэлэн бус хэсэгт уг дүнгээр зөрүү үүсэх ба Үйлдэл -> Мөнгө нэмэх, хасах -> Шилжүүлэх цонхоор Бэлэн -> Бэлэн бус шилжүүлэг хийж залруулах боломжтой.
  2. ePos-р хийсэн ebarimt-г буцаалт хийх үед тухайн худалдан авагчийн данс руу мөнгө нь автоматаар буцаж ордог. Буцаалт хийхийн тулд картыг дахин уншуулах шаардлагатай. Мөнгө ороогүй тохиолдолд, дансыг нь шалгаад, бэлнээр өгөх, банктай холбогдож яагаад буцаалт автомат хийгдээгүй шалтгааныг тодруулах боломжтой.

  3. ePOS-р 1 баримтын хувьд зөвхөн 1 удаагийн төлбөр хүлээн авах боломжтой. Хэрвээ үйлчлүүлэгч тооцоогоо салгаж баримтаа тусдаа авахыг хүсвэл энд дарж заавартай танилцаарай. Харин бараа, үйлчилгээгээр салгахгүйгээр нийт үнийн дүнг 2 тэнцүү, 3 тэнцүү хувааж ePOS-р уншуулах боломжгүй гэдгийг анхаарна уу.

Хаан банкны ePos карт уншигчийг дээрх алхмаар тохируулснаар Dayansoft POS програмд QR pay сонголтонд Pass сонголт идэвхжиж Pass аппликэйшн -р QR төлбөр тооцоо хийх боломж давхар нээгдэнэ. PayPass