Пос ажилтан


Шинэчилсэн:2022/10/13 Унших:1 мин 26 сек

Dayansoft ERP системийн цэс: Борлуулалт -> Пос тохиргоо -> Үйлчилгээнд сонгогдох ажилтан

Хэрвээ танай байгууллага үйлчлүүлэгчдэдээ борлуулалт хийхдээ борлуулалтын ажилтан, үйлчилгээний ажилтнаа сонгох, дараа нь ажилтнуудаа ямар үйлчилгээ, хэзээ, хэдийг үзүүлсэн тухай тайлан харах, цалин хөлс, урамшууллыг нь борлуулалтанд үндэслэн тооцдог бол энэ цонхонд Dayansoft POS-н програмд борлуулалт хийхэд сонгох ажилтнуудыг тохируулна. Жишээ нь, Салоны хувьд үйлчлүүлэгч өөрийн үйлчлүүлэх үсчин, гоо сайханчаа сонгох ба тэдгээр ажилтнууд нь үйлчилгээ үзүүлсний орлогоосоо хувь хэмжээгээр цалин, урамшуулал нь бодогддог.

Эсвэл түгээлттэй буюу хүргэлттэй бизнесийн хувьд тухайн захиалгыг хүргэсэн ажилтан, жолоочийг тохируулаад сонгож болно. Дараа нь хэн, хэзээ, хэдэн төгрөгний захиалга хүргэсэн тайлан мэдээг харж болно.

Нэмэх товч дарж ажилтнаа сонгоно.

Ажилтан тохируулсны дараа Dayansoft POS програмаас мэдээлэл шинэчилнэ. Dayansoft POS програм дээр бараа, үйлчилгээ тус бүрт ажилтан сонгох, эсвэл хүргэлт хийх эсэхээс хамаарч 2 янзаар захиалгаа бичнэ.

  1. Эхлээд ажилтны сонгоно. Дараа нь тухайн ажилтны үзүүлэх бараа, үйлчилгээг сонгоод захиалга, төлбөр хийнэ.
  2. Бүх бараа үйлчилгээгээ бичнэ. Дараа нь “Хүргэлт” товчийг дарж, хүргэлттэй холбоотой мэдээллийг оруулаад “Ажилтан” сонголтоос хүргэлт хийх ажилтныг сонгоно.