Барааны ангилал


Шинэчилсэн:2023/02/01 Унших:1 мин 40 сек

Dayansoft ERP системийн цэс: Бараа материал -> Бараа ангилал

Энэ цонхонд барааны ангилал бүртгэнэ. Бараа ангилал нь Dayansoft POS програмд бараа үйлчилгээг ангилан харуулахад ашигладдаг. Нэмэхдээ Үйлдэл/Нэмэх (Ctrl+Insert) товч дарна. Устгах, засах ажиллагаа нь бусад цонхтой ижил.

1

Онцлог бизнес хэрэглээ:

  1. Dayansoft POS програмд захиалгын дугаар бүртгэж, дугаараар хайх боломжтой.

    Dayansoft POS програм дээр захиалга бүртгэхдээ үйлчлүүлэгчийн утасны дугаар, аль эсвэл өөр ямар нэг таних дугаараар тухайн захиалгыг дугаарлаж бүртгээд, дараа нь тухайн дугаараар олон захиалгаас хялбар хайж олох бизнес хэрэглээ гардаг. Жишээ нь, хүүхдийн тоглоомын төв. Тэнд ямар ч ширээ, заалаар дугаарлаад дараа нь үйлчлүүлэгчээ олж тооцоог нь хийх боломж байдаггүй.

    Энэ тохиолдолд Dayansoft ERP системд Бараа материал -> Бараа ангилал цонхонд нэрний урд # тэмдэгт бичиж хадгална. Жишээ нь, #Order. Dayansoft POS програмд тухайн ангиллын барааг сонгоход Захиалгын код бичих цонх гарч ирнэ. Захиалгын дугаарыг оруулаад захиалгаа үүсгэнэ. Дараа нь захиалгын жагсаалтаас тус дугаараар захиалгыг хайж олох боломжтой.

  2. Тухайн нэг бараа ангиллаас дор хаяж 1 бараа, үйлчилгээ заавал сонгуулах боломжтой. Ингэж тохируулахдаа Dayansoft ERP системд Бараа материал -> Бараа ангилал цонхонд ангиллын нэрний ард од тэмдэгт бичиж хадгална. Энэ тохиргоог хийсэн бол тухайн ангиллын бараанаас хамгийн багадаа дор хаяж 1 бараа сонгохыг програм шаардана. Борлуулалтын тайлангаар тухайн ангилал, судалгаа хэд сонгогдсоноор тайлан статистик гаргах боломжтой.