Ebarimt үүсгэх, буцаалт хийх


Шинэчилсэн:2023/11/21 Унших:6 мин 23 сек

Dayansoft ERP системээс Ebarimt автомат үүсгэж илгээх хэд хэдэн арга зам байдаг.

Dayansoft ERP системийн цэс: Борлуулалт -> Ebarimt

Анхаарах зүйл:

276%203

Энэ цонхонд Dayansoft ERP системээс гаргасан ebarimt-уудыг жагсаалтаар харуулна. Жагсаалт руу нэвтрэх үед НӨАТУС автоматаар илгээгдэнэ. Гараар Үйлдэл -> Ebarimt-д илгээх товч дарж илгээх боломжтой.

1. Dayansoft ERP системийн цэс: Борлуулалт -> Ebarimt -> Шинэ

Энэ цонхон дээр ebarimt буюу төлбөрийн баримт гаргана. Гаргасан төлбөрийн баримтыг хэвлэх, дахин хэвлэх (сугалааны дугаартай баримтыг дахин хэвлэх боломжгүйг анхаарна уу.), НӨАТУС буюу www.ebarimt.mn сайт руу илгээх боломжтой.

Мөн кассын зарлага, харилцахын зарлага, борлуулалт зэрэг цонхнуудаас “ebarimt үүсгэх” товч дарахад энэ цонхыг автомат бөглөх боломжтой.

EbarimtERP

Дээрх мэдээллүүдийг оруулаад “Хадгалах” товч дарна. Ebarimt үүсч, хэвлэх цонхонд дуудагдана. Хэрвээ хэвлэх бол хэвлээд, хэвлэхгүй бол тус цонхыг хаана. Хувь хүн буюу эцсийн хэрэглэгчээр сугалааны дугаартай баримт 1 удаа л хэвлэхээр харагдах ба хэвлэх, pdf export хийж аваагүй хаасан тохиолдолд дахин нээгдэхгүй болохыг анхаарна уу. Зайлшгүй сугалааны дугаартай баримт гаргах бол өмнөх баримтыг буцаалт хийж, дахин шинэ баримт хэвлэж өгөх шаардлагатай. Мөн эцсийн хэрэглэгчийн сугалааны дугаартай баримтыг тухайн сар дотроо гаргах боломжтой байдаг ба өмнөх сард нөхөн шивэх боломжгүй байдаг.

2. Ebarimt-г буцаах:

3. Ebarimt олноор үүсгэх:

Dayansoft ERP системийн цэс: Санхүү бүртгэл –> Журнал жагсаалт –> Үйлдэл –> Ebarimt үүсгэх

Кассын орлого, Харилцахын орлогууд гэх мэт журнал бичилтээс гүйлгээг олноор сонгож ибаримт үүсгэж илгээх боломжтой. И-баримт үүсгэхдээ гүйлгээний мөрийн урд байрлах checkbox-г сонгоод Үйлдэл –> Ebarimt үүсгэх товч дарна. Мөн нэг харилцагчтай хийсэн бүх гүйлгээг сонгоод зэрэг И-баримт үүсгэх боломжтой. Гүйлгээний жагсаалтаас олноор нь баримт үүсгэхэд одоогоор зөвхөн ААН буюу бизнес эрхлэгчийн баримт үүсэх ба эцсийн хэрэглэгч буюу хувь хүнээр баримт олноор гаргах боломжгүй байгаа. Цаашид боломжтой болно.

Жишээ нь, Харилцахын орлогын баримтуудаас Харилцахын дансаар шүүхэд тухайн дансны бүх орлого шүүгдэнэ.

EbarimtBatch

EbarimtBatch2

Сонгосон гүйлгээнүүдэд и-баримт үүсгэхдээ холбогдох мэдээллүүдийг оруулаад Баримт шалгах товч дарна. Баримт алдаагүй төлөвтэй үүссэн тохиолдолд Баримт гаргах товч дарна. Хэрвээ ТТД оруулаагүй, буруу тохиолдолд Төлөв алдаатай болно.

Dayansoft ERP системийн цэс: Борлуулалт -> Ebarimt -> Нэгтгэл

Ebarimt хэвлэсэн мэдээллийг динамик pivot тайлангаар харах боломжтой.

Анхаарах зүйл:

Dayansoft ERP системээс ebarimt хэвлэх тохиргоо хийх:

  1. Анх удаа энэ тохиргоог хийж байгаа тохиолдолд Даянсофт ХХК-д чатаар мэдэгдэх ба танай байгууллагын (бизнес эрхлэгч хувь хүний) татвар төлөгчийн дугаараар www.ebarimt.mn-с posAPI захиалга хийнэ.

    Хэрэв танай байгууллага өмнө нь өөр програмын компаний програм хэрэглэж байсан бол Даянсофт ХХК-н гаргасан хүсэлтийг Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв УҮГ-с баталгаажуулдаггүй болно. Ийм тохиолдолд зааварчилгааны дагуу албан бичиг бэлдэж мэйлдэх шаардлагатай.

  2. Компьютерын үйлдлийн системийн төрөл шалгах. My computer (This PC нэршилтэй ч байж болно) дээр хулганы баруун товчийг дарж Properties дарна. Таны компьютерын үзүүлэлт харагдах ба System type хэсэгт 64-bit Operating System эсвэл 32-bit Operating System гэсэн текст харагдана. Энэхүү bit-с хамаарч дараа дараагийн алхмууд дээрх суулгах програмын хувилбар ялгаатай байдаг.
  3. Windows үйлдлийн системийн нэмэлт сан татах дарж татна. Download фолдероос PosAPI_2.1_libs_Windows.zip татсан файлаа задлаад 2-р алхамд хийсэн bit-с хамаарч тохирох фолдерт байгаа бүх файлыг D:\Dayansoft ERP фолдерт хуулна.
    • PosAPI_2.1_libs_Windows/x86 - 32-bit тохиолдолд
    • PosAPI_2.1_libs_Windows/x64 - 64-bit тохиолдолд
  4. 64bit бол vcredist_x64.exe, харин 32bit бол vcredist_x86.exe-г татаж Install дарж суулгана.
  5. 2, 3-р алхмыг хийсний дараа 1-р алхмын дагуу posAPI баталгаажсан тохиолдолд Даянсофт ХХК руу чатаар мэдэгдэж posAPI хуулуулж тохируулуулна.
  6. Dayansoft ERP системд нэвтэрч ороод, Борлуулалт -> Ebarimt цонх руу орно. Хэрэв тохиргоо зөв бол НӨАТУС-д амжилттай илгээгдлээ мессэж гарна. Амжилтгүй бол өмнөх алхмуудаа дахин нягтлаж хийнэ үү.

Анхаарах зүйл: