Цаг бүртгэл


Шинэчилсэн:2023/12/21 Унших:1 мин 27 сек

Dayansoft ERP системийн цэс: Цалин -> Цаг бүртгэл

Энэ цонхонд ажилтны цаг бүртгэлийг оруулна. Танай байгууллага ажилтны цаг бүртгэлийн төхөөрөмжгүй байсан ч гараас оруулж хөтлөх боломжтой. Хэрвээ цаг бүртгэлийн төхөөрөмжтэй бол тус төхөөрөмжөөс ажилтан тус бүрээр цагийн бүртгэлийг авч, энэ цонхонд copy, paste хийх зарчмаар оруулж бүртгэнэ. Хуулах тайлан мэдээ нь дараах багана, нэршилтэй байх ёстойг анхаарна уу.

Нэмэхдээ Үйлдэл -> Нэмэх товч дарж бүртгээд Хадгалах товч дарна. Устгах, засах ажиллагаа нь бусад цонхтой ижил.

Үйлдэл -> Салбараар нэмэх товч дарж тухайн салбарын бүх ажилтныг сонгож оруулах боломжтой. Энэ цонхонд цаг бүртгэл хөтлөгдсөнөөр цааш Цалинд бодолт цонхноос Үйлдэл -> Цаг бүртгэлээс татах дарж цагийн бүртгэлийг татах боломжтой болно.

Dayansoft ERP нь 2023.12-р сард Timely-с цаг бүртгэл автомат татах боломжтой болсон. Татахын тулд дараах 1 удаагийн тохиргоог хийнэ. Timely лавлах дугаар: 7505-9955 TimelyLogo3

Дээрх 2 тохиргоог хийсний дараа Цалин -> Цаг бүртгэл -> Үйлдэл -> Timely-с татах товчоор татах хугацаагаа оруулаад татна. DownloadTimely2

Timely.mn сайт дээр цагийн тохиргоог дараах байдлаар урьдчилж хийсэн байх шаардлагатайг анхаарна уу. Дараах зураг нь жишээ зураг болно.