Барааны Realtime үлдэгдэл


Шинэчилсэн:2023/01/24 Унших:1 мин 45 сек

Dayansoft ERP системийн цэс: Бараа материал -> Барааны код –> Үлдэгдэл

ItemRealTimeBalance

Энэ цонхонд тухайн барааны системд бүртгэл хийсний дагуу яг одоогийн буюу realtime үлдэгдлийн мэдээллийг харуулна. Өөрөөр хэлбэл танай байгууллага системдээ бүртгэлээ яг цагт нь бүртгэдэг бол тухайн барааны яг одоогийн бодит үлдэгдэл гэсэн үг. Гэхдээ Ерөнхий дэвтэр -> Тайлант үе -> Тохиргоо цонхонд тохируулсан “Эхний үлдэгдлийн огноо”-с хойш хийгдсэн Dayansoft POS програмын борлуулалтын хувьд тооцоолол хийгдэхийг анхаарна уу. Өөрөөр хэлбэл, Dayansoft ERP системийг ашиглахаас өмнө зөвхөн Dayansoft POS програмыг ашиглаж байсан тохиолдолд өмнөх борлуулалтууд үлдэгдэлд нөлөөлөхгүй гэсэн үг.

Хэрвээ Dayansoft POS програмаар борлуулалт хийж хугацаа өнгөрсний дараа, эхний үлдэгдлийн огноо өөрчилсөн тохиолдолд Бараа материал -> Бараа үлдэгдэл цонхноос Үйлдэл -> Үлдэгдэл дахин тооцох товч дарна. Realtime үлдэгдлийг яг зөв тооцох нь амаргүй бөгөөд зарим гүйлгээ тус үлдэгдэлд нөлөөлөхгүй байх алдаа хааяа гарч болзошгүй. Яагаад гэвэл 2 тусдаа үйлдлээр хийгдэж байгаа бөгөөд 2 дахь үйлдэл хийгдэхээс өмнө ямар нэг шалтгааны улмаас алдаа гарч амжилттай үлдэгдэл шинэчлэгдэхгүй байх тохиолдол үүсч болно. Энэ үед Бараа материал -> Бараа үлдэгдэл цонхноос Үйлдэл -> Үлдэгдэл дахин тооцох товч дарж яг тухайн үеийн байдлаар үлдэгдлийг сэргээж харна уу. Бид энэхүү алдааг гаргахгүй байх талаар шийдэл хайсаар байгаа.

Хэрвээ бүх барааны Realtime үлдэгдлийг харах бол Бараа материал -> Бараа үлдэгдэл цонхноос харна уу.