Банкны карт уншигч сонгох


Шинэчилсэн:2024/03/17 Унших:1 мин 18 сек

Банкны карт уншигч төхөөрөмж нь дотроо хэд хэдэн төрөлтэй байдаг ба ерөнхийд нь 3 ангилж болно.

  1. Энгийн симтэй - 3G (Сим картаар интернетэд холбогдож, картаар төлбөр тооцоо хийдэг. Төлөх дүнг гараас тухайн төхөөрөмж дээр оруулдаг. Төлбөр авсан баримт өөрөөсөө хэвлэдэг.) 3Gpos1
  2. НӨАТ-н баримт хэвлэдэг (Сим картаар интернетэд холбогдож, картаар төлбөр тооцоо хийдэг. Төлөх дүнг гараас тухайн төхөөрөмж дээр оруулдаг. Төлбөр авсан баримт өөрөөсөө хэвлэдэг. Мөн давхар ebarimt буюу төлбөрийн баримт хэвлэх боломжтой.)
  3. Кассын програмтай холбогддог. (Дангаараа, холболтгүй ажиллах боломжгүй. Зөвхөн кассын програм суулгасан компьютертай USB кабелиар холбогдож, кассын төхөөрөмжийн интернет ашигладаг. Төлөх дүн кассын програмаас төхөөрөмж рүү шидэгдэж, дүнг гараас оруулах боломжгүй байх ба картаар төлбөр амжилттай төлөгдсөн үед баримт нь кассын програмаас хэвлэдэг. Төхөөрөмж нь өөрөө хэвлэгчгүй.) IPPOS2

Иймд танай байгууллага өөрсдийн хэрэгжээ шаардлагад нийцүүлэн харилцагч банкныхаа карт уншигч төхөөрөмжийг сонгон Dayansoft POS програмд тохируулах боломжтой. 3-р төрөл буюу кассын төхөөрөмжтэй холбогдсон карт уншигчийн хувьд манай Dayansoft POS програм одоогоор зөвхөн дараах 2 банкны төхөөрөмжтэй холбогдсон байгаа.

  1. Хаан банкны epos холбох зааврыг энд дарж харна уу.
  2. Голомт банкны IPPOS холбох зааврыг энд дарж харна уу.
  3. MinuPay уншигч холбох зааврыг энд дарж харна уу.

Банкны карт уншигчийг хэрхэн бүртгэх вэ?

  1. Dayansoft ERP системийн Борлуулалт -> Пос тохиргоо -> Бэлэн бус цонхонд нэмэх банкны нэрээ нэмж хадгална. Жишээ нь, ХХБанк, ХХБ мобайл гэх мэт.
  2. Dayansoft POS програмаас Мэдээлэл шинэчлэх товч дарна.

Анхаарах зүйл: