Хөрөнгийн орлого, худалдан авалт


Шинэчилсэн:2024/01/15 Унших:4 мин 22 сек

Dayansoft ERP системийн цэс: Үндсэн хөрөнгө -> Хөрөнгийн орлого

Энэ цонхонд хөрөнгийн орлогын баримтууд буюу худалдан авсан, гаалиас татаж авсан, үнэгүй шилжүүлэн авсан бүх хөрөнгийн орлогуудыг жагсаалтаар харуулна. Баримт засахдаа тухайн засах мөрөн дээр 2 удаа дарах эсвэл Үйлдэл/Засах товч дарж засвар оруулаад Хадгалах товч дарна. Жагсаалтаас Үйлдэл-Хэвлэх товчоор хөрөнгийн орлогын баримтыг хэвлэх боломжтой.

Dayansoft ERP системийн цэс: Үндсэн хөрөнгө -> Хөрөнгийн орлого -> Шинэ

Энэ цонхонд үндсэн хөрөнгийн орлого бүртгэнэ.Нэмэхдээ жагсаалтаас Шинэ (Ctrl+N) товч дарна. Устгах, засах ажиллагаа нь бусад цонхтой ижил. Баримтын мэдээллийг Үйлдэл -> Хэвлэх товч дарж хэвлэх боломжтой.

Толгой мэдээлэл

Гүйлгээний мэдээлэл

Түгээмэл асуулт:

  1. Санхүү бүртгэл -> Данс код цонхонд НӨАТ-н тооцооны авлага данс шинээр үүсгэнэ. НӨАТ-н авлага дансыг хувилаад үүсгэж болно. DuplicateVatRecAccount
  2. Хөрөнгийн орлогын журнал үүсгэх AssetCredit2
  3. Хувь тэнцүүлсэн НӨАТ бичилт AssetPercentation

Анхааруулга:

Хөрөнгийн орлогын баримтын огнооноос хойш уг хөрөнгөнд гүйлгээ бүртгэсэн (Жишээ нь,

тохиолдолд тус хөрөнгийн орлогын баримтыг устгах үед дараах алдааны мэдээлэл гарна.

“The DELETE statement conflicted with the REFERENCE constraint "FK_AssetDetail_AssetKeyId". The conflict occurred in database "DemoRestaurantDb", table "fam.AssetDetail", column 'AssetKeyId'. The statement has been terminated.”

Иймд хөрөнгийн орлого авсан бүртгэлийг устгах бол уг хөрөнгөтэй холбоотой бусад бүртгэлийг устгасны дараа орлогын баримтыг устгах боломжтой.

Тайлан -> Үндсэн хөрөнгө -> Хөрөнгийн дэлгэрэнгүй тайлангаас тухайн хөрөнгийн кодоор шүүж орлого авснаас хойшхи гүйлгээг шалгаарай.