Шинэ бараа харагдахгүй байна


Шинэчилсэн:2023/01/31 Унших:0 мин 55 сек

Dayansoft ERP системд Бараа материал -> Бараа код цонхоо нээгээд шинэ нэмсэн бараагаа хараарай. Дараах зурагт улаанаар хүрээлсэн 2 тохиргоог шалгана уу.

  1. ПОС-оор борлуулна чеклэсэн байх
  2. Данс тохиргоо хэсэгт ПОС-н бараа материалын данс зөв сонгосон байх ёстой. AddedPosItem Анхаарах зүйл: Борлуулалт -> Пос тохиргоо -> Бараа данс, үнэ цонхонд тохируулсан бараа материалын данстай ижил дансыг бараа код дээр тохируулсан байх ёстой. Өөр данс тохируулсан тохиолдолд бараа нэмэгдэхгүй. CfgPosItemAccount Дээрх 2 тохиргоо зөв бол Dayansoft POS програм дээр Үйлдэл -> Мэдээлэл шинэчлэх товч дарснаар гарч ирнэ. Товч дарсан ч Мэдээллийг амжилттай шинэчиллээ мессэж гараагүй, өөр алдааны мессэж гарсан бол алдааны мессэж дагуу шалгаарай. DownloadPosItemPrice Хэрвээ та эдгээрийг бүгдийг нь зөв хийсэн тохиолдолд бараа нэмэгдээгүй байх өөр шалтгаан байхгүй ба барааны ангилал, нэршлээр зөв бүртгэсэн эсэхээ дахин нягтлана уу! Ангиллыг андуурах, ангиллын нэр давхцуулснаас нөгөө ангилалд бараагаа хайх зэрэг алдааг түгээмэл гаргадаг.

Зөвлөмж: