Өдрийн нээлт хийх


Шинэчилсэн:2024/04/17 Унших:6 мин 43 сек

Цэс: Програмын icon

Танай борлуулалтын цэг өглөө хаалгаа нээгээд, орой түгждэгтэй адил Dayansoft POS програмд ч мөн адил өдөрт нэг удаа өдрийн нээлт хийж, орой нэг удаа өдрийн хаалтыг заавал хийнэ. Өдөр бүр цаасан хуанлийн өдрөө эргүүлж сольдогтой ижил програмын бизнес өдрийг мөн нээж, хааж байна гэж ойлгож болно. Desktop дээр байрлах програмын icon дээр хулганаар 2 удаа дарж, нэвтрэх цонхыг дуудна. Тухайн бизнес өдрийн нээлт хийгээгүй тохиолдолд: StartDay1

  1. Нээлт хийх өдөр
  2. Эхлэх мөнгө
  3. Нууц үг гэсэн 3 талбар харагдана.

Харин өдрийн нээлтийг өмнө нь хийсэн тохиолдолд дахин нэвтэрч байгаа бол зөвхөн

  1. Нээлт хийх өдөр (солих боломжгүй, зөвхөн харагдана)
  2. Нууц үг гэсэн 2 талбар харагдана.

Нээлт хийх өдөр шалгах

Нээлт хийх өдөр дээр програм суусан компьютерын огноог харуулах ба хэрвээ он сар өдөр буруу харагдаж байвал өдрийн нээлт хийхээсээ өмнө Dayansoft POS програмаа хаагаад компьютерын огноо, цаг, минутыг тохируулна. Нэгэнт бизнес өдрөөр нээлт хийсэн тохиолдолд Өдрийн хаалт хийхээс өмнө (тог тасрах, компьютер унтрааж, асаах, програмаас гараад дахин орох гэх мэт) тухайн нээлт хийсэн бизнес өдрөөр гүйлгээ бүртгэгдэнэ. Өөрөөр хэлбэл, Хэдийгээр хуанлийн дараагийн өдөр эхэлсэн ч гэсэн Dayansoft POS програмд нээлт хийсэн бизнес өдөр үргэлжилсээр байна гэсэн үг. Тухайн бизнес өдөр дууссан үед Өдрийн хаалт хийнэ.

Өнгөрсөн хугацааны эсвэл ирээдүйн огноог сонгож өдрийн нээлт хийх боломжтой боловч зөвхөн зайлшгүй хэрэгцээ шаардлага гарсан, онцгой тохиолдлуудад хийхийг анхаарна уу.

Эхлэх мөнгөө оруулах

Эхлэх мөнгөн дүн дээр тухайн өдрийн кассанд байгаа хариулт, задгай мөнгө буюу эхлэх бэлэн мөнгийг тоолж оруулна. Тоолох гэсэн товч дээр дарж мөнгөө дэвсгэртээр нь тоолж оруулж болно. Өдрийн нээлт хийх үед оруулаагүй, эсвэл буруу оруулсан тохиолдолд програмд нэвтэрсний дараа Үйлдэл -> Эхлэх мөнгө цэс рүү орж засварлах боломжтой.

Эхлэх мөнгийг зөв оруулснаар тухайн өдрийн борлуулалт, худалдан авалт зэргийг тооцон Өдрийн хаалт хийх үед кассанд бэлнээр хэдэн төгрөг байх ёстойг програм тооцоолж харуулна. Кассын үлдэгдлээ тоолж, програмын эцсийн үлдэгдэлтэй тулгалт хийх ба мөнгө дутаасан, илүүдсэн эсэхэд хяналт хийх боломжтой. Кассын бүртгэл хөтөлдөг "Хар дэвтэр" шаардлагагүй болж байна гэсэн үг.

Нууц үгээ оруулах

Програм анх суулгахад

Хэрвээ танайх програмд нэвтрэх хэрэглэгч бүрээр (кассир, менежер, зөөгч гэх мэт) тусдаа нууц үгээ оруулсан бол тус тусын нууц үгээ оруулаад НЭВТРЭХ товч дарна. Нэвтрэх нууц үгийг Dayansoft ERP системийн Борлуулалт -> Пос тохиргоо -> Нэвтрэх касс, эрх цонхонд урьдчилан тохируулах ба хэрэглэгч өөрийн нууц үгийг бусдаас нууцлах үүрэгтэй. Бусдад задруулсан, алдсан тохиолдолд яаралтай Dayansoft ERP системд тохиргоо хийдэг ажилтандаа хандаж солиулна уу. "Нууц үг буруу байна" гээд нэвтрэх боломжгүй бол мөн адил тус цонхноос шинэчилсний дараа Мэдээлэл шинэчлэх товч дараад шинэ нууц үгээр нэвтрэх боломжтой.

Dayansoft POS програмд устгах үйлдэл огт байхгүй бөгөөд програмд хийсэн бүх үйлдэл нэвтэрсэн хэрэглэгчээр лог болон үлдэх ба зөвхөн өөрийн нууц үгээр програмд нэвтрэх шаардлагатай.

Програмд дахин нэвтрэх, хялбар нэвтрэх боломж

Бизнес өдрийн дундуур хэдэн ч удаа програмаа Түгжих (F3) icon товч дарж гараад, шаардлагатай тохиолдолд компьютераа унтрааж асаасан ч гэсэн нэвтрэх нууц үгээ хийж дахин нэвтрэх боломжтой.

Тусгай түлхүүр бүхий POS терминал сонгох, эсвэл соронзон, зураасан баркод бүхий карт авч тохируулснаар програмд нэвтрэхдээ картаа уншуулж нэвтрэх боломжтой. Энэ нь нууц үгээ алдах эрсдлээс сэргийлэхээс гадна нэвтрэх бүртээ нууц кодоо хийх ажиллагааг байхгүй болгоно. Ялангуяа ресторан, караоке гэх мэт олон зөөгчтэй, олон хэрэглэгчтэй байгууллагуудад энэ шийдэл нь хямд, хурдан, хялбар шийдэл юм.

Dayansoft POS програмд нэвтрэхгүй байх шалтгаанууд, шийдвэрлэх арга

Dayansoft POS програмд дараах шалтгаануудаас болж нэвтрэх боломжгүй тохиолдол үүсч болно. Та эдгээр шалтгаан, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх арга замыг сурснаар заавал Даянсофт ХХК руу хандаж цаг хугацаа алдалгүй өөрөө шийдвэрлэх боломжтой юм.

  1. Шалтгаан №1 - Интернет байхгүй.

    Dayansoft POS програм нь интернетгүй үед ч нээлт хийж хэвийн ажиллах боломжтой. Гэхдээ өдрийн нээлт хийх үед серверээс мэдээлэл шинэчлэл автомат хийдэг бөгөөд энэ үед интернет шалгадаг. Танай байгууллагын интернет тасарсан, гэхдээ холболт хэвийн байгаа үед (ихэвчлэн дата ашигладаг зөөврийн интернеттэй үед төлбөр төлөөгүй тохиолдолд интернет холболттой харагдаж байгаа ч цаанаа интернет тасарсан байдаг.) интернеттэй харагдах тохиолдол байдаг. Энэ үед програмд нээлт хийх үед "Серверт холбогдохгүй байна. Даянсофт ХХК-тай холбогдоно уу" мессэж харуулна. Энэ үед та дараах зургийн дагуу интернетийн утсаа түр салгаад нээлтээ хийнэ. Нээлтээ хийсний дараа буцаагаад сүлжээний кабелиа холбоорой.

DisconnectLAN

  1. Шалтгаан №2 - Нэвтрэх лиценз аваагүй.

    Анх шинээр програм суулгах үед аль эсвэл өөр компьютерт програм шилжүүлэн ашиглах лицензийг олгох ба лиценз олгогдоогүй тохиолдолд “... HardwareId-р програмд нэвтрэх лиценз аваагүй байна! Тусламж - 10 дугаартай нүднээс [Лиценз хүсэлт] товч дараад лиценз авах хүсэлтээ илгээнэ үү!” мессэж харуулна. Зааварчилгааны дагуу лицензийн хүсэлтээ илгээж, Даянсофт ХХК-д чатаар мэдэгдэн лицензээ авсны дараа нэвтрэх боломжтой болно. Хэрвээ өмнө нь лицензтэй хэвийн ажиллаж байсан бол зааврын дагуу мөн хүсэлтээ илгээнэ.

    • Анх шинээр програм суулгах
    • Өөр компьютерт програм шилжүүлэн
    • Компьютерын hard disk, main board зэрэг төхөөрөмж сольсон
    • Компьютерын hard disk эвдрэх, салж нийлэх үед
    • Хааяа Windows update авсны улмаас HardwareID өөрчлөгдсөн тохиолдолд дахин лиценз олгоно.

LicenseRequestPOS

  1. Шалтгаан №3 - Нууц үг буруу байна!

    Нэвтрэх нууц үг буруу оруулсан, эсвэл Dayansoft ERP системд тохируулаагүй үед, эсвэл нууц үг солигдсон үед энэ алдааны мессэжийг харуулна. Дахин нягталж үзээд нэвтэрч болохгүй тохиолдолд Dayansoft ERP системд тохиргоо хийдэг ажилтандаа хандаж Борлуулалт -> Пос тохиргоо -> Нэвтрэх касс, эрх нууц үгээ солиулна уу. Хэрвээ тусгай түлхүүр, карт ашиглан нэвтэрдэг бол компьютерын хэлний тохиргоо EN байх ёстойг анхаарна уу. MN үед өөр тэмдэгтээр уншигдаж нэвтрэх боломжгүй байдаг.

  2. Шалтгаан №4 - Өдрийн хаалт хийгдсэн.

    Хэрвээ өдрийн хаалт хийгдсэн өдрөөр дахин өдрийн нээлт хийж нэвтрэх оролдлого хийсэн үед “YYYY.MM.DD өдрийн хаалт хийгдсэн байна! Хэрвээ зайлшгүй борлуулалт хийх шаардлагатай тохиолдолд дараагийн бизнес өдрөөр нээлт хийж болно.” мессэж харуулна. Хаалт хийсэн өдрөөр дахин нэвтрэх боломжгүй, буцааж нээж болохгүй тухай, өөр өдрөөр хэрхэн нэвтрэх тухай зааврыг энд дарж уншина уу.

  3. Шалтгаан №5 - Лицензийн хугацаа дууссан.

    Хэрвээ танай програмын лицензийн хугацаа дууссан бол “Таны ... HardwareId-тай програмын лицензийн хугацаа ...-нд дууссан байна.Нэхэмжлэхийн дагуу төлбөрөө төлж сунгуулна уу!” мессэж харуулна. Лицензийн хугацаа дуусахаас 5 хоногийн өмнө анхааруулга тогтмол өгдөг. Лицензийн төлбөрөө төлснөөр лиценз сунгалт автомат хийгддэг.

  4. Шалтгаан №6 - Програмын shortcut дэлгэцнээс устсан.

    Хэрвээ програмд нэвтрэх icon буюу shortcut дэлгэцнээс устаад хаанаас олохоо мэдэхгүй байгаа бол Dayansoft POS нэртэй фолдер таны компьютерын D эсвэл C диск дотор байгаа. Тухайн фолдероос Dayansoft POS.exe файлын shortcut-г дэлгэц рүү (desktop) гаргаад нэвтрээрэй. CreateShortcutPOS

  5. Шалтгаан №7 - Windows update бүрэн аваад, компьютераа restart хийх шаардлагатай.

    Таны компьютер windows update бүрэн авч, restart хийх шаардлагатай болсон үед "Dayansoft POS програм ажиллахад шаардагдах файлууд дутуу байна. Та [Yes] товч дарж дутуу файлуудыг татна уу!" алдааны мессэж харуулна. Yes товч дарсан ч дахин гарч ирдэг. Энэ үед та компьютераа Restart хийгээд дахин нэвтэрч орно уу. Энд дарж дэлгэрэнгүй заавар хараарай. MissingRequiredFiles

  6. Шалтгаан №8 - Тохиргооны файл эвдэрсэн.

    Кассын төхөөрөмжийн ажиллаж байх үед хүчээр унтраах, тог тасарсны улмаас гэнэт унтарч асах үед програмын тохиргоо файл эвдрэх тохиолдол үүсдэг. Энэ тохиолдолд дараах алдааны зураг харуулж, програмд нэвтрэх боломжгүй байна. SideBySideError Алдааны мессэж: "The application has failed to start because its side-by-side configuration is incorrect. Please see the application event log or use the command-line sxstrace.exe tool for more detail." Дараах алхмаар засна уу. Хэрвээ алхмын дагуу хийгээд болохгүй тохиолдолд Даянсофт ХХК-д хандана уу.

    • Dayansoft POS програм суусан фолдерт ороод Dayansoft POS.exe.Config файлыг устгана.
    • Dayansoft POS.exe програмыг ажиллуулах үед Dayansoft POS.exe.Config файл үүсч шинээр нэвтэрнэ. DeletePosCfgFile
  7. Шалтгаан №9 - Dayansoft Updater. Checking. Updating

    Dayansoft POS програмын шинэчлэлийг шалгах, шинэчлэл гарсан бол автомат шинэчлэл татах үед дараах зурагт үзүүлсэн байдлаар уншина. Танай интернетийн хурдаас шалтгаалж энэ шинэчлэл нь харилцан адилгүй хугацаанд үргэлжилнэ. Энэ үед та түр хүлээгээд (шинэчлэл ихэвчлэн 0-2 минутанд бүрэн татагдана.) автомат нэвтэрнэ. Гэхдээ сүлжээ тасалдсан үед цааш үргэлжлэхгүй гацах тохиолдол үүсч болох бөгөөд та тус цонхыг хаагаад ахин нэвтэрч үзнэ үү. Хэрвээ 5 минутаас дээш хугацаанд үргэлжилж байгаа тохиолдолд интернетээ шалгах, интернет хэвийн, хааж нээсэн дахин нэвтрэхгүй уншсаар байвал Даянсофт ХХК-тай чатаар холбогдож зургаа илгээгээрэй.

UpdatingPOS

  1. Шалтгаан №10 - Нээлт хийх өдөр буруу байна! Огноогоо шалгана уу! эсвэл Нээлт хийх өдөр буруу байна! Маргаашаас хойш өдрөөр нээх боломжгүй!

    Dayansoft POS програмд өдрийн нээлт хийх хугацаа нь өнгөрсөн хугацаагаар нээлт хийх бол өнөөдөр буюу тухайн өдрөөс өмнөх 30 хоног буюу 1 сараас их, ирээдүйгээр нээх бол маргаашаас цааш хугацаагаар нээлт хийх боломжгүй шалгууртай. Огноо урагш 30 хоног, хойш 1 хоногоос их үед дээрх алдааны мессэжийг харуулдаг.

WrongDateCheckDate WrongDateCheckDate2