Гишүүнчлэлийн карт


Шинэчилсэн:2022/11/22 Унших:1 мин 42 сек

Dayansoft ERP системийн цэс: Борлуулалт -> Гишүүнчлэлийн карт -> Шинэ

Энэ цонхонд гишүүнчлэлийн карт бүртгэнэ.

Нэмэхдээ жагсаалтын цонхноос Шинэ (Ctrl+N) товч дарна. Картын мэдээллийг засах боломжгүй, зөвхөн гишүүнд олгоогүй бол устгах боломжтой.

  1. Шууд хөнгөлөх - Тухайн худалдан авалт хийх үед тохируулсан хувиар хөнгөлнө.
  2. Оноо хуримтлагдах - Тухайн худалдан авалтын дүнгээс тохируулсан хувиар оноо хуримтлагдаж, дараагийн худалдан авалт дээр оноогоо ашиглах боломжтой болно.

Гишүүнд олгосон картыг устгах үед “Карт олголт хийгдсэн байна!” алдааны мессэж харуулна. Энэ тохиолдолд тухайн карт олголтыг идэвхгүй болгоно уу.

Dayansoft ERP системийн цэс: Борлуулалт -> Гишүүнчлэлийн карт

Энэ цонхонд байгууллагын нийт гишүүнчлэлийн картыг жагсаалтаар харуулна. Жагсаалтаас картын дугаараар хайх, гишүүнд олгосон эсэхээр шүүж харах боломжтой. Нэгэнт бүртгэсэн гишүүнчлэлийн картын мэдээлэл засах боломжгүй. Хэрэв буруу бүртгэсэн, олгогдоогүй бол устгаад дахин бүртгэх боломжтой. Гишүүнчлэлийн картын мэдээллийг Excel файлаар олноор нь бэлдээд импортлож оруулах боломжтой.