Дэлгэцийн бичлэг хийж мессенжер групп чатаар илгээх


Шинэчилсэн:2022/09/06 Унших:0 мин 37 сек

https://www.screencapture.com/ хаяг руу хандаж дараах алхмын дагуу дэлгэцийн бичлэг хийж, групп чатад илгээнэ. Ойлгомжгүй байгаа зүйл дээр бичлэг хийж илгээх нь утсаар ярих, чатаар бичих, дутуу хагас зураг илгээхээс хавьсгүй илүү үр дүнтэй байдаг.

  1. Дэлгэцийн бичлэг хийж эхлэх бол Start Recording гэсэн ногоон товч дээр дарна.

    013

  2. Your Entire Screen цонхруу орж бичлэг хийх дэлгэцээ сонгоод Share товч дээр дарж дэлгэцийн бичлэгээ эхлүүлнэ.

    014

  3. Дэлгэцийн бичлэгээ хийж дуусгах бол дэлгэцийн доор байрлах Stop sharing товч дээр дарж зогсоогоод бичлэг эхлүүлсэн вэб браузераа нээгээд Stop Recording товч дээр дарна.

    015

  4. Дэлгэцийн бичлэгээ өөрийн компьютерт татаж авах бол Download товч дээр дарах бөгөөд бичлэг компьютерийн Downloads фолдерт хадгалагдана.

    016

    017

  5. Дэлгэцийн бичлэг илгээхдээ групп чатруу ороод Add file товч дээр дарж Downloads фолдер доторх бичлэгээ сонгоод Send (Enter) товч дарна.

    018