Посын принтертэй холбоотой асуудлууд


Шинэчилсэн:2023/11/18 Унших:3 мин 31 сек

Бид принтертэй холбоотой мэдэх зүйлсээ асуулт, хариулт болгон видео, текст байдлаар дэлгэрэнгүй бичиж танд хүргэж байна. Хэрвээ та үүссэн асуудалтай холбоотой бидний бичсэн алхмуудыг хийгээд ч принтер нь хэвийн болохгүй, хэвлэх боломжгүй нөхцөл байдал үүсвэл танай принтерт эвдрэл, техник асуудал үүссэн байна гэсэн үг. Иймд принтерээ засварын хүнд үзүүлэх, эвдэрсэн бол шинэ принтер авч солих, драйвер таниулах арга хэмжээг яаралтай авна уу. Хэрвээ танайд хандах, засуулах найдвартай байгууллага, хувь хүн олдохгүй бол энэхүү зааварчилгаа доод хэсэгт байрлах Terabit байгууллагад хандахыг зөвлөж байна.

Ингээд принтер хэвлэхгүй болсон тохиолдолд дараах зурагт үзүүлсэн байдлаар төлбөрийн цонхноос Баримт хэвлэхээр харах чекийг нэг удаа чеклэснээр баримт дэлгэцэнд Print preview байдлаар харагдах ба худалдан авагчийг Ebarimt-г шууд уншуулах, зургийг нь дарахыг санал болгоно уу. Мөн Save as гээд pdf файл болгож хадгалах боломжтой. Тухайн цонхыг хаасны дараа дахин хэвлэх боломжгүйг анхаарна уу. Хэвлэгч нь хэвийн болсон, шинэ принтер авч тохируулсны дараа дээрх зурагт харуулсан Баримт хэвлэхээр харах чекийг болиулснаар принтер буцаад шууд хэвлэдэг болно. Андуурч чеклэсэн бол баримт хэвлэх цонхноос чекийг буцааж болиулснаар хэвийн болно.

PrintPreview

Принтертэй холбоотой асуудлууд, шийдвэрлэх аргууд:

Анхаарах зүйл:

Бид үйлчилгээний гэрээ байгуулж зөвхөн өөрсдийн програм хангамжийг ашиглуулж байгаа бөгөөд танай байгууллагад компьютер тоног төхөөрөмж, принтер хэвлэгч огт нийлүүлээгүй болно. Принтер ажиллахгүй болох, хааяа ажиллаад хааяа хэвлэхгүй байх зэрэг нь програмтай огт холбоогүй, тоног төхөөрөмж, танай сүлжээний холболт зэргээс 99% хамаардаг тул та бүхэн зөвөөр ойлгож зааварчилгааны дагуу шалгана уу. Бидэнд ирдэг дуудлагын ихэнхи хувийг бидний програм, үйлчилгээтэй холбоогүй принтер, тоног төхөөрөмжтэй холбоотой дуудлага эзэлдэг учраас энэхүү дэлгэрэнгүй зааварчилгааг бичиж байна. Та яг үүсч байгаа асуудал, хүсч байгаа тохиргоогоо дараах заавруудаас хайж олоод анхааралтай, алхмын дагуу хийж гүйцэтгэвэл хүссэн үр дүндээ хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Принтер хэвлэхээ больсон 10 дуудлагын 9 нь зүгээр л залгуур нь хөндийрсөн, унтраагаад асаах, залгуураа салгаад залгах, аль эсвэл сүлжээний кабель (сүлжээний принтертэй) нь салсан байдгийг анхааруулъя.

Принтер хэвлэхгүй байна гээд бидэн рүү холбогдох нь тог тасарчихлаа гээд интернетийн үйлчилгээ авдаг байгууллага руу залгахтай ижил зүйл юм.

Мэдээж хэрэг бид програмын анхны суурилуулалт тохиргоо, принтер тохиргоо дээр дэмжлэг үзүүлнэ. Харин хэвийн тохируулсан принтер хэвлэхээ больсон, эвдрээд солих бүрт танай байгууллага руу хандаж тохиргоо хийх, шалгах үүрэг гэрээгээр ч хүлээгээгүй, бидний хийх ажил биш гэдгийг дахин сануулъя. Бидний санал болгох техникийн үйлчилгээ үзүүлэх Terabit NET компаний холбоо барих мэдээлэл:

TerabitContact1

ДАЯНСОФТ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГЭРЭЭНИЙ ЗААЛТУУДААС ПРИНТЕРТЭЙ ХОЛБООТОЙ АНХААРУУЛСАН ЗААЛТУУД

Хэрэглэгчийн эрх, үүрэг (Танай байгууллага)
3.2.3 Хэрэглэгч дараах асуудлыг дангаар бүрэн хариуцна. Үүнд:
  -Компьютер, принтер, сканнерын хэвийн ажиллагаа,

Үйлчилгээний төрөл
5.3 Хэрэглэгчид үзүүлэхгүй, үзүүлэхээс татгалзаж болох үйлчилгээ
5.3.1 Принтер таниулах
5.3.2 Компьютер форматлах
5.3.3 Үйлчилгээ үзүүлэгчийн програмаас бусад програм суулгах