- Харилцагч, ажилтанд борлуулах


Шинэчилсэн:2023/01/30 Унших:1 мин 22 сек

Dayansoft POS програмаар байнга үйлчлүүлдэг, дараа тооцоогоор хэрхэн борлуулалт хийх зааврыг алхамчлан тайлбарлая. Дараа тооцоогоорх борлуулалт нь танай борлуулалт болж ebarimt.mn-д автомат илгээгдэнэ. Жишээгээр, Хоол хүргэлтийн газрууд буюу Tok Tok, Songo гэх мэт харилцагчийг тохируулах жишээг авч үзье.

  1. Dayansoft ERP системд нэвтрэн орж Үндсэн тохиргоо -> Харилцагч эсвэл Үндсэн тохиргоо -> Ажилтан цонхонд харилцагч, ажилтнаа урьдчилан бүртгээд:

    • 1-1. "Посоор үйлчлүүлнэ" гэж чеклэнэ. toktok

    • 1-2. Хэрвээ тухайн харилцагч, ажилтанд тусгай өөр үнийн жагсаалтаар борлуулалт хийдэг бол Борлуулалт -> Үнийн жагсаалт цонхонд урьдчилж үнийн жагсаалтаа үүсгэж, Борлуулалт -> Үнийн тохиргоо цонхонд үнээ тохируулаад Үндсэн тохиргоо -> Харилцагч -> Тохиргоо, Үндсэн тохиргоо -> Ажилтан цонхонд тухайн үнийн жагсаалтыг сонгоод хадгална. hurgelttei%20une

    • 1-3. Зээлээр буюу Дараа тооцоогоор борлуулалт хийдэг бол Үндсэн тохиргоо -> Харилцагч -> Тохиргоо цонхонд Тооцооны данс тохируулж хадгална. Ихэвчлэн Дансны авлага байгууллага данс сонгож тохируулдаг. Ажилтны хувьд Ажилчдаас авах авлага данс сонгоно. dans%20tohiruulah

  2. Борлуулалт -> Пос тохиргоо -> Бараа данс, үнэ -> Нэмэлт үнийн жагсаалт цонхонд шинэ жагсаалтаа нэмж хадгална. CfgAdditionalPriceList

  3. Dayansoft POS програмаас Үйлдэл -> Мэдээлэл шинэчлэх товч дарна.

  4. Dayansoft POS програмд борлуулалт хийхдээ Харилцагч товч дээр дарж харилцагчаа код, нэр, ТТД, утасны дугаар, хаягаар нь хайж олж сонгоно. Харилцагчаа сонгосны дараа бараа үйлчилгээ сонгохыг анхаарна уу! Хэрвээ мэдээлэл шинэчилсэн ч харилцагч уг жагсаалтанд харагдахгүй байвал Dayansoft ERP системд харилцагчаа бүртгээд Посоор үйлчлүүлнэ чекээ сонгоогүй байна байна гэсэн үг. Тухайн харилцагч дээр үнийн жагсаалт тохируулсан бол харилцагч сонгох үед бараа, үйлчилгээ тохируулсан үнээр автомат сонгогдоно. hariltsagch%20songoh

  5. Дараа тооцоо буюу зээлээр борлуулалт хийх үед Тооцоо гэсэн төлбөрийн хэлбэрийг сонгоод баримт хэвлэнэ. daraa%20tootsoo11

  6. Dayansoft ERP системд посын борлуулалт татаад журнал холбох үед тухайн зээлээр борлуулсан харилцагч, ажилтан дээр авлага автомат үүснэ. Жишээ нь, Tok tok харилцагчид 13,000 төгрөгийн дараа тооцоогоор борлуулалт бүртгэсэн байна. SalesJournal6