Модулийн тухай - ЦАЛ


Шинэчилсэн:2024/02/14 Унших:1 мин 48 сек

Цалингийн модулийн нийт функц, боломжуудын тухай энд дарж дэлгэрүүлж танилцана уу.

Энэ модулиар ажилтнуудын цаг бүртгэл хийж, цалин бодно. Цалинг тогтмолоор, хоногоор, цагаар бодохоос гадна гараагаар, хийснээр, KPI үр дүнгээр, наряд бүртгэлээр бодож болно. Цаг бүртгэл хөтлөх, Timely app-с татах боломжтой ба цаг бүртгэлийг цалин бодолт цонхонд татах боломжтой.

Систем нэвтрүүлэх үед урьдчилгаа цалин, сүүл цалин бодох загваруудыг үүсгэсэн байна. Цалин бодохдоо ажилтны мэдээллийг, үндсэн цалин, даатгуулагчийн төрөл, ажил мэргэжлийн кодын хамт урьдчилан бүртгэсэн байх шаардлагатай. Цалин бодохдоо салбар нэгж, цалингийн загваруудаас сонгож бодно.

2021 оноос өмнө байгууллагууд өөрсдийн онцлогоос хамаарч дурын цалингийн үзүүлэлт үүсгэж, цалингийн загвар зохиох боломжтой байсан. Цалингийн үзүүлэлтээр цалингийн загвар, томъёо зохиох нь энгийн арифметик үйлдлүүдээс бүрдэх ба яг л хэн бүхний мэддэг MS Excel програмын томъёотой ижил зарчимтай учраас хэрэглэгч өөрөө хялбархан үүсгэх, өөрчлөх боломжтой байсан. Гэвч энэ динамик боломж байсан хэдий ч хууль, журамд өөрчлөлт орох бүрт хэрэглэгч тус бүрийн програмд томъёоны өөрчлөлтийг оруулж өгөх шаардлагатай болж байсан, мөн хэрэглэгч томъёо, загварыг дураар өөрчилж цалин буруу бодох тохиолдлууд гарч байсан тул 2021 оноос хойш хэрэглэгч цалингийн үзүүлэлт, загвар, томъёонд өөрчлөлт оруулах боломжгүй болгосон. Хэрвээ хууль, журамд өөрчлөлт орсон үед програмын шинэчлэлт хийгдэх ба хэрэглэгч загвар, томъёонд огт өөрчлөлт оруулахгүйгээр шууд цалингаа бодоход бэлэн болно гэсэн үг юм. Цалингийн томъёотой багана, үзүүлэлтийн хувьд (T) тэмдэглэгээтэй харагдах ба гараас ямар нэг утга авахгүй. Зөвхөн тохируулсан томъёоны дагуу бодолт хийж үр дүнг харуулдаг. Цалингийн загвараас тухайн үзүүлэлт буюу багануудыг зөвхөн цалин бодолт цонх, тайланд харуулах, дарааллыг өөрчлөх, тогтмол (default) утга тохируулж оруулах боломжтой. Цалин бодохдоо байгууллагын түвшинд нэг бодох уу, салбар нэгж тус бүрээр тусад нь бодох уу, цалингийн зардал нь ямар данс руу бичигдэх вэ гэдгээс хамаарч салбар нэгжээр салгаж бодох эсэх нь хамаарна.

2024 оны Нийгмийн даатгалын тухай хуулийн шинэчлэлтэй холбоотойгоор Dayansoft ERP системд зөвхөн 2024 оноос хойшхи цалин бодох боломжтой болсон. Өмнөх оны цалин бодоход "Зөвхөн 2024 оноос хойш цалин бодох боломжтой. Цалин нөхөж бодох боломжгүй тул өмнөх оны цалингаа Журнал бичилт цонхоор бичнэ үү." алдааны мессэж харуулна. Иймд та өмнөх оны цалин нөхөн бодох боломжгүй бөгөөд Санхүү бүртгэл -> Журнал бичилт цонхоор цалингийн журналаа үүсгээрэй.

Модулийн видео заавартай танилцах бол доорх зураг дээр дарна уу. YouTube%20Logo1