Мэдээллийн бааз нөөцлөх


Шинэчилсэн:2022/09/06 Унших:1 мин 56 сек

Аливаа байгууллагын хувьд мэдээлэл, ялангуяа санхүүгийн мэдээлэл нь хамгийн үнэтэй нөөц, хөрөнгө байдаг. Тухайн мэдээлэл нь real-time шинэ, үнэн зөв байж байгууллагадаа үнэ цэнэтэй байдаг. Иймд тухайн мэдээлэл нь найдвартай газар хадгалагдах, мөн ямарваа нэг эрсдэл тохиолдох үед сэргээгдэх нөөцтэй байх шаардлагатай. Баазын нөөцлөлтийг аваагүйн улмаас байгууллагууд өдөр, 7 хоног, сарын дата мэдээллээ алдах, зарим тохиолдолд бүх мэдээллээ дахин сэргээх боломжгүй байдлаар алддаг.

Сүүлийн үед хэрэглэгчийн чиг хандлага онлайн сервер буюу cloud server-т мэдээллийн баазаа байршуулах хандлагатай болсон. Танай байгууллага өөрсдийн хэрэгцээ шаардлага, боломжоос хамаарч Даянсофт ХХК-н болон бусад cloud server үйлчилгээ үзүүлэгчдээс сонгох боломжтой. Зайлшгүй шаардлагатай үед локал серверт ч суулгаж ашиглах боломжтой юм.

Байгууллагын бааз хаана байршиж байгааг програмаас хэрхэн шалгах вэ?

Dayansoft ERP системийн нэвтрэх цонхноос мэдээллийн баазаа онлайн (cloud) сервер эсвэл локал серверт байршиж байгааг мэдэх боломжтой. Доорх зургаас харна уу. server

Хэрэв танай мэдээллийн бааз локал серверт байршдаг бол серверийн нэрийг гараас өөрчлөх боломжтой байх ба ихэвчлэн сервер компьютер нэрээр нэрлэгдсэн байна. Локал серверт мэдээллийн баазаа байршуулдаг тохиолдолд баазын нөөцлөлтөө танай байгууллага өөрсдөө хариуцах ба сервер компьютераас шалтгаалсан доголдол, баазын эвдрэл, хандах боломжгүй болох, борлуулалтын цэгүүдийн үйл ажиллагаа зогсох зэрэг сөрөг үр дагаврууд бий болох, хэвлэсэн цаасан тайлангаас өөр зүйлгүй болж хоцрох эрсдэлтэй. Баазын нөөц аваагүйгээс холбогдон гарах асуудлыг Даянсофт ХХК хариуцахгүйг анхааруулж байна!

Ямарваа нэг эрсдэл тохиолдох үед хамгийн сүүлд амжилттай авсан нөөцийг сэргээх боломжтой. Аюулгүй байдлын үүднээс баазын нөөцийг 2-догч төхөөрөмж рүү тогтмол хуулж авч байна уу!

Иймд локал сервер мэдээллийн баазаа суулгасан харилцагч нарт бааз нөөцлөх зааварчилгаа, дарааллыг хүргэж байна.

  1. Dayansoft ERP системд анх нэвтрэх үед тухайн өдрөөр баазын нөөцлөлтийг сервер компьютерын D:\Dayansoft Database\Backup (Хэрэв D диск байхгүй бол E:\Dayansoft database\Backup) фолдерт нөөц авсан өдөр, цаг, минутаар файл үүсгэн автомат хийдэг. Хэрэв баазын нөөц авч буй диск дүүрсэн, эсвэл нөөц авах зам буруу тохируулсан тохиолдолд баазын нөөцлөлт хийгдэхгүйг анхаарна уу. Энэ тохиолдолд D дискнээс шаардлагагүй файлуудыг устгах, 2-догч төхөөрөмжид хуулан авч, өмнө нөөцөлж авсан мэдээллийн баазын нөөцүүдийг устгах шаардлагатай.

  2. Хэрэв гараар тухайн үеийн байдлаар нөөц авах бол системд нэвтэрч орсны дараа програмын зүүн дээд буланд байрлах баазын нэр дээр дарж “Бааз нөөцлөх" товч дарж нөөцөлнө.

  3. Нөөцөлсөн файлуудыг D:\Dayansoft Database\Backup фолдероос хуулан авч 2 дагч төхөөрөмжид хуулан авна.

Анхаарах зүйл: Систем нэвтрүүлж буй байгууллагыг хариуцсан 1 ажилтан байгууллагынхаа мэдээллийн баазын нөөцлөлтийг сервер компьютераас гадна өөр диск, компьютерт тогтмол нөөцлөн авах шаардлагатай. Мэдээллийг баазыг ямар давтамжтай нөөцлөх хугацааг тухайн байгууллага дотооддоо шийднэ.