Валютын ханш татах


Шинэчилсэн:2022/09/08 Унших:1 мин 48 сек

Dayansoft ERP системийн цэс: Үндсэн тохиргоо -> Валютын ханш

Валютын гүйлгээг олноор импортлохоос өмнө заавал тухайн өдрийн валютын ханшийг урьдчилж оруулсан байх шаардлагатай. Энэ цонхонд валютын ханшийг оруулахдаа:

Анхаарах зүйл:

  1. Ханшийн гүйлгээг НББ-д тусгахдаа өмнөх өдрийн хаалтын ханшаар бүртгэдэг тул Монголбанкнаас ханш автомат татахдаа тухайн огнооны өмнөх өдрийн ханшийг татдаг. Тухайн өдрийн хаалтын ханш нь тухайн өдрийнхөө үдээс хойш зарлагддаг.
  2. Монгол банкны веб сайтаас татахад их хугацаагаар ханш татах үед удаан татдаг тул хугацааны интервалыг 7 хоног, ихдээ сар, сараар татна уу.
  3. Касс, харилцахын орлого, зарлага, Журнал бичилт, Татан авалт, Ханшийн тэгшитгэл зэрэг бүртгэлийн цонхнуудад зөвхөн тухайн өдрийн (сонгосон огноогоорх) валютын ханшийг татах боломж байгаа тул заавал энэ цонхыг ашиглалгүй бүртгэлийн цонхонд ханшийг тухайн нэг өдрөөр татах боломжтой.

Валютын ханш Монгол банкнаас автомат татахгүй, интернэтгүй үед гараар нэмэхдээ Үйлдэл/Нэмэх (Ctrl+Insert) товч дарна. Устгах, засах ажиллагаа нь бусад цонхтой ижил. Татсан ханшийг гараас өөрчилж хадгалах боломжтой.

Монголбанкны сайтаас:

Анхаар! Монголбанк нь 2010 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн “ТУХАЙН ӨДРИЙН ХААЛТЫН ХАНШ”-ийг зарлаж байгаа бөгөөд энэ ханшийг Монголбанкнаас зарласан дараа өдрийн ханш гэж тооцно. Дурьдаж буй ханшийг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь заалтад заасан Монголбанкнаас зарласан ханш гэж ойлговол зохино. Жишээлбэл: 2010 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн санхүүгийн тайлан гаргахдаа гадаад валют, түүгээр илэрхийлэгдсэн авлага, өр төлбөрийн үлдэгдлийг 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Монголбанкнаас зарласан хаалтын ханшид, 2011 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн санхүүгийн тайланг 2010 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Монголбанкнаас зарласан ханшид үндэслэж төгрөгт шилжүүлэн бүртгэх нь зүйтэй. Хуульд зааснаар, Монголбанкнаас зарласан дээрх ханшийг “САНХҮҮГИЙН ТАЙЛАН, ШҮҮХ, ГААЛЬ”-ийн тооцооны зориулалтаар ашигладаг. Харин Монголбанкнаас зарласан ханшийг валютын ханшийн хандлагын аливаа дохиолол, арилжаа хийх сонирхол илэрхийлсэн ханш хэмээн ойлгох нь буруу болно.

*- Дараагийн өдрийн хаалтын ханш зарлагдах хүртэл энэ ханшийг НББ-д мөрдөнө.