Тооллого хаах


Шинэчилсэн:2023/12/12 Унших:3 мин 27 сек

Видео зааврын текст мэдээлэл:

* Тооллогыг гараар шивэх, эксээл файлаас импортлох, баркод уншуулж тоог оруулах мөн Даянсофт мобайл тооллогын аппликэйшн ашиглан хялбарлах боломжууд байдаг. 
* Тооллого хийсний дараагаар тухайн тооллогыг хаах буюу тооллогын илүүдэл болон дутагдлаар орлого зарлагын гүйлгээ бүртгэл хийнэ. Үйлдэл илүүгээр орлого үүсгэх товч дарна. Барааны дотоод орлого цонхруу тухайн тооллогын илүүдсэн барааг дуудаж орлогын баримт үүсгэж хадгална. Тооллогоор илүүдсэн барааг ямар үнээр орлогод авахыг байгууллагын дотоод журам, нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичигт тусгасны дагуу нягтлан бодогч та өөрөө оруулаад Журнал холбож баримтаа хадгална. Хэрвээ тэг үнээр орлого бүртгэх бол журнал үүсэхгүй бөгөөд журнал холбохгүйгээр хадгална. Тайлант үеийн хаалт хийх үед тэг дүнтэй баримтын журнал холбогдоогүй алдааг системээс харуулах ба тухайн алдаатай тайлант үеэ хаах боломжтой. 
* Дахин тооллогын бүртгэл рүү орж Үйлдэл дутуугаар зарлага үүсгэх товч дарна. Мөн адил Барааны дотоод зарлага цонхруу тухайн тооллогод дутсан бараа материалыг автомат бөглөх ба баримтаа шалгаад журнал холбох дараад баримтаа хадгална. Зарлагын баримтын харьцсан данс дээр ямар данс байхыг нягтлан бодогч та өөрөө сонгоно. Борлуулсан бүтээгдэхүүний өртөг, түр дансаар дамжуулж ажилтанд тооцоо үүсгэх, зардлын данс руу бичих гэх мэт тухайн дутагдлыг хэн хариуцах, аль зардал, өртөг шингэхийг зөв сонгож өгөөрэй. 
* Ингэснээр тухайн бараа материалын дансны үлдэгдэл тооллого хийсэн үлдэгдэлтэй болно. Тооллогын жагсаалт руу ороход тухайн тооллого зөрчилгүй төлөвт шилжсэн байх ёстой. Хэрвээ зөрчилгүй төлөвт шилжээгүй бол та дээрх үйлдлийг буруу, дутуу хийсэн гэсэн үг бөгөөд дахин эхнээс нь хийж шалгаарай. 
* Нэгэнт зөрчилгүй болсон тооллого ямар тохиолдолд дахин Зөрчилтэй төлөвтэй болох вэ гэвэл тухайн хаасан тооллогын хугацаагаар тухайн дансанд бараа материалын гүйлгээ хийгдсэн, баримт устгасан, засварласан байна гэсэн үг. Хэрвээ тухайн засвар оруулсан гүйлгээ нь зөв бол Тооллогын бүртгэл ороод Харах товч дарна. Ингэснээр тооллого хааснаас хойш хийгдсэн гүйлгээнүүд тооллогын бүртгэлд шинэчлэгдэж, зөрүү дүнд нөлөөлөх ба Хадгалах товч дарна. Үүний дараа илүү дутуугаар хийсэн орлого зарлагыг өмнө хийсэн зааврын дагуу дахин дарж баримтыг шинэчлэн хадгална. Тооллого зөрчилгүй төлөвт шилжсэн бол дараагийн тооллогоо бүртгэнэ. 

Барааны тооллогыг бүгдийг нь оруулж хадгалсны дараа тухайн тооллогоор илүүдэл, дутагдал огт үүсээгүй бол тооллогын жагсаалт руу орж харахад тооллого “Зөрчилгүй” төлөвтэй болж хаагдсан харагдана. Хэрвээ илүүдэл, дутагдал зөрүү үүссэн бол дараах арга хэмжээнүүдийг авна.

Дээрх үйлдлүүдийг зөв хийсэн тохиолдолд тооллогын жагсаалт руу орж харахад тооллого “Зөрчилгүй” төлөвтэй болж хаагдсан харагдана. Нэгэнт зөрчилгүй болсон тооллого ямар тохиолдолд дахин Зөрчилтэй төлөвтэй болох вэ гэвэл тухайн тооллогын хугацаагаар тухайн дансанд бараа материалын үлдэгдэлд дор хаяж нэг өөрчлөлт ороход л Зөрчилтэй төлөвт шилжинэ. Энэ тохиолдолд тухайн оруулсан өөрчлөлт нь зөв бол тооллогын бүртгэлийг шинэчлэх шаардлага үүсэх ба тухайн тооллогын бүртгэл рүү ороод:

RefreshItemCounting Ингэсний дараа тооллогын жагсаалт руу ороод Харах товч дарахад тухайн хаасан тооллого Зөрчилгүй төлөвт дахин шилжиж, тоолсон тоо нь дараагийн тооллогын эхний үлдэгдэл болно. Хэрэв Дотоод орлого, Дотоод зарлагын цонх хоосон хирнээ Засах төлөвтэй бол тухайн баримтыг Үйлдэл -> Устгах дарж устгана. Дараах зурагт үзүүлсэн байдлаар: 14 Учир нь анх тоолох үед илүү, дутуу зөрүү үүсч орлого, зарлагын баримт үүсгэсний дараа тоолсон тоонд өөрчлөлт оруулж зөрүүгүй болгосон тохиолдолд үүснэ.