Тооцооны ханшийн тэгшитгэл


Шинэчилсэн:2023/09/10 Унших:4 мин 16 сек

Dayansoft ERP системийн цэс: Санхүү бүртгэл -> Тооцоо ханш тэгшитгэл -> Шинэ

Энэ цонхонд өглөг, авлагын ханшийн тэгшитгэл хийж бүртгэнэ. Ханшийн тэгшитгэл хийж хадгалахад систем автоматаар журнал бичилт хийнэ. Ханшийн тэгшитгэлийг хэзээ хийх, тэгшитгэл хийх данс юу байх вэ гэдгийг байгууллагын нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг, бүртгэл хөтлөх дотоод журам, СТОУС зэргийг баримтлан нягтлан бодогч өөрөө сонгож хийнэ үү.

TootsooHansh

Тэгшитгэл хийх үед тухайн өдрийн валютын ханшийг систем автомат татна. Хэрвээ автомат татагдахгүй тохиолдолд валютын ханш татахдаа дараах сонголтын аль нэгийг хийнэ.

Ханшийн тэгшитгэл цонх руу Шинэ горимд ороход валютын тооцооны дансны жагсаалт харагдана.

  1. Огноо, Утга оруулна.
  2. Үйлдэл -> Тэгшитгэх/Сэргээх товч дарна.
  3. Хэрэв зарим дансыг тэгшитгэл хийх бол тэгшитгэх данснуудын өмнөх checkbox-ыг тэмдэглэнэ. Тэгшитгэл хийхгүй дансыг чеклэхгүй үлдээнэ.

Тооцооны дансны үлдэгдлийг тэгшитгэл хийж буй огноогоорх валютын ханшнаар тэгшитгэнэ. Тэгшитгэл дүн нүдэнд тооцоологдсон дүнгээс хамаарч Тэгшитгэл данс сонгоод Хадгалах товч дарах бөгөөд систем автоматаар журнал бичилт хийнэ. Журнал бичилтийг Ерөнхий дэвтэр -> Гүйлгээний жагсаалт цонхноос шалгана. Тэгшитгэсэн ханшаа устгах бол Үйлдэл -> Устгах товчоор устгана.

Толгой мэдээлэл

Гүйлгээний мэдээлэл

Dayansoft ERP системийн цэс: Санхүү бүртгэл -> Тооцоо ханш тэгшитгэл

Энэ цонхонд өглөг, авлагын ханшийн тэгшитгэл хийсэн бүртгэлийг жагсаалтаар харуулна. Ханшийн тэгшитгэл бүртгэх бол Шинэ (Ctrl+N) товч дарна.

Анхаарах зүйл:

Гадаад валютын гүйлгээний жишээнүүд:

Эх үүсвэр: Эдгээр жишээг “Монголын Үндэсний Тайлагнал Аудит”-ын фирмийн Партнер Bayarkhuu Sainbayar -н Гадаад валютаарх ажил гүйлгээний бүртгэл ба Ханшийн зөрүү сургалтанд хамрагдаж, сургалтын тараах материалаас авсан болно.

Жишээ №1: Мөнгөн зүйлсийн хөрөнгө – Дансны авлага (нэг тайлант үед үүсээд хаагдсан нөхцөлд)

А компанийн дараа тооцоогоор борлуулалт хийсэн ажил гүйлгээний мэдээлэл:

Жишээ №2. Мөнгөн зүйлсийн хөрөнгө – Авлагын бичиг (он дамжсан нөхцөлд)

А компани бусдад хугацаатай мөнгө зээлсэн ажил гүйлгээний мэдээлэл:

Жишээ №3. Мөнгөн зүйлсийн өр төлбөр – Дансны өр (нэг тайлант үед үүсээд хаагдсан нөхцөлд)

• А компанийн дараа тооцоогоор худалдан хийсэн ажил гүйлгээний мэдээлэл:

Жишээ №4. Мөнгөн зүйлсийн өр төлбөр – Өрийн бичиг (он дамжсан нөхцөлд)

• А компани бусдаас хугацаатай мөнгө зээлсэн ажил гүйлгээний мэдээлэл:

Жишээ №5. Мөнгөн зүйлсийн бус Хөрөнгө • А компанийн бараа материалын төлбөрийн ажил гүйлгээний мэдээлэл:

Жишээ №6. Мөнгөн зүйлсийн бус Өр төлбөр • А компанийн бараа материалаа борлуулсан ажил гүйлгээний мэдээлэл: