Хэмжих нэгж


Шинэчилсэн:2022/09/08 Унших:0 мин 46 сек

Dayansoft ERP системийн цэс: Үндсэн тохиргоо -> Хэмжих нэгж

Энэ цонхонд ERP системийн бүртгэлд ашиглагдах бүх хэмжих нэгжийн мэдээллийг ялган оруулна. Манай системийн хувьд бараа материал, үндсэн хөрөнгүүдийг зөвхөн 1 хэмжих нэгжээр бүртгэл хөтөлдөг. Гэхдээ худалдан авалт, зарлага дээр Савлагааны хэмжээг оруулснаар өөр нэгжээр гүйлгээ бүртгэх боломжийг бүрдүүлнэ. Хайрцаг савлагаатай, задгай нэгжтэй тохиолдолд багцийн тоогоор эсвэл хайрцаг, задгай нэгжээ 2 тусдаа код болгож бүртгэх үү гэдгээ харилцагч байгууллагатай ярилцаж тохиролцоод бүртгэл хөтлөхийг зөвлөдөг.

Систем анх суурилуулах үед МУ-н хэмжээнд мөрдөгдөж буй бүх хэмжих нэгжийн жагсаалтыг оруулсан байдаг. (2019.12-р сараас хойш суурилуулалт хийлгэсэн байгууллагуудад нэвтэрсэн. Жагсаалтыг www.ebarimt.mn сайтаас авсан.)

Хэмжих нэгж нэмэхдээ Үйлдэл/Нэмэх (Ctrl+Insert) товч дарна. Устгах, засах ажиллагаа нь бусад цонхтой ижил.