Пос тайлан


Шинэчилсэн:2023/11/30 Унших:4 мин 28 сек

Dayansoft ERP системийн цэс: Борлуулалт -> Пос тайлан

Dayansoft POS програмаар хийсэн бүртгэл, захиалга, борлуулалтын тайлан мэдээлэл realtime буюу 10 минут тутамд автоматаар Dayansoft POS програмаас илгээгдэж энэ цонхонд харагдана. Тухайн борлуулалтын цэг хэзээ нээж, хэзээ хаасан, хэн, ямар бүтээгдэхүүн, үйлчилгээг, хэнд, хэзээ борлуулсан зэргийг нарийвчлан харах боломжтой. Тайлангаа сонгож Харах товчийг дарна. Хэрвээ Dayansoft POS програмаас борлуулалтын тайлангаа харах гэж байгаа бол энд дарж заавар харна уу.

Энд ирсэн борлуулалтын мэдээллийг Борлуулалт -> Борлуулалт цонхноос татаж бараа материалын хасалт, тооцоо хийгддэг.

Дараах тайлангуудыг харах боломжтой.

Тайлан тус бүрээр ямар дэлгэрэнгүй мэдээлэл авч болохыг дараах жагсаалтаас харна уу.

Dayansoft POS програмаар хийсэн финтек (fintech) борлуулалтаа ялган харах

Даянсофт ХХК-н хөгжүүлсэн 3 програмаас дараах тайлангаас харна.

  1. Dayansoft POS програмаас Үйлдэл -> Тайлан (Fintech) тайлан руу орж финтекээ, хугацаагаа сонгоод харна.
  2. Dayansoft ERP системээс Борлуулалт -> Пос тайлан -> Баримт тайлангаас QR баганын утгаар filter хийж харна.
  3. Dayansoft DMart програмаас Sales -> Sales by receipt тайлангаас QR баганын утгаар filter хийж харна.