Static IP address тохируулах


Шинэчилсэн:2022/09/18 Унших:1 мин 45 сек

Клиент компьютераас мэдээллийн бааз байршиж буй SQL сервер рүү буюу сервер компьютер руу серверийн нэрээр хандахгүй байх тохиолдол хааяа гардаг. Ийм тохиолдолд клиент, POS програмыг суулгаад серверийн нэрийг тохируулахдаа серверийн IP хаягаар тохируулдаг. Хэрвээ серверийн IP хаяг динамик буюу автомат өөрчлөгддөг тохиргоотой бол IP өөрчлөгдөх бүрт клиент програм, POS програмууд сервертэй холбогдох, хандах боломжгүй болдог. Энэ үед серверийн IP хаягийг статик буюу тогтмол IP хаяг тохируулснаар өөрчлөгдөхгүй болдог. IP хаяг нь динамик тохиргоотой үед сүлжээнд холбогдсон дараалал, төхөөрөмж ассан, унтарсан зэргээс хамаарч өөрчлөгдөх боломжтой байдаг.

Сервер компьютерын IP хаягийг статик болгохдоо

  1. Dayansoft ERP системээс Тусламж - 11 IP: товчноос IP хаягийг харна. Ж, 192.168.0.154 a. Өөр аргаар харъя гэвэл: Start -> Run цонхонд cmd гэж бичээд Ок дарна. Гарч ирсэн дэлгэцэнд ipconfig гэж бичээд enter дарна. IPv4 Address …. 192.168.0.154 гэж харна.

  2. Компьютерын IP хаягийг бусад компьютертэй давхцахгүйгээр IP тохируулах нь оновчтой. Үүний тулд

    a. Control Panel\All Control Panel Items\Network and Sharing Center цонхноос Change adapter setting цонх руу нэвтэрнэ.

    b. Ethernet дээр хулганы баруун товч дараад Properties цонх руу орно. Хэрэв wireless-р ордог бол Wi-Fi сонгож орно.

    27

    c. Internet Protocol Version 4 (TCP/IPv4) -г сонгож орно.

    d. Use the following IP address сонгоно.

    i. IP address: 192.168.0.154 гэж тохируулна. Router нь тодорхой range-р IP-г компьютер төхөөрөмжүүдэд хуваарилдаг. Default-р бол 2-255 хүртэл авах боломжтой боловч зарим Router дээр 100-150, 150-255 гэх мэт янз бүр байдаг. Иймд статик тохируулах IP хаяг нь

    1. Хэтэрхий бага биш. Учир нь сүлжээнд холбогдсон дарааллын дагуу IP хаяг авдаг тул статик хаяг тохируулсан IP-г өөр төхөөрөмж урьдчилж авах магадлалтай.
    2. Хэтэрхий их биш. Камер, принтер зэрэг төхөөрөмжүүд IP хаягтай байдаг ба ихэвчлэн 254, 253 зэрэг өндөр хаягуудыг авдаг. Иймд тэдгээртэй давхцахгүй тохируулах.
    3. 250, 249, 199, 189, 99, 98 гэх мэт IP тохируулах нь оновчтой.

    ii. Subnet mask: 255.255.255.0 тохируулна iii. Default gateway: 192.168.0.1 гэж тохируулна.

    e. Use the following DNS server addresses i. Preferred DNS server: 192.168.0.1 гэж тохируулна.

    f. Ok товч дарна. Дахин Ok товч дараад цонхыг хаана.

  3. Компьютерын интернэт нь орж ирсэн эсэхийг нягтална.

  4. Компьютераа унтрааж, асаана. (restart)

  5. Ассаны дараа 1-р алхмын дагуу IP хаягийг шалгах ба тохируулсан хаяг өөрчлөгдөөгүй байгаа, интернэт орж байгаа эсэхийг нягтлаарай.