НХАТ суутган төлөгч болох


Шинэчилсэн:2024/04/25 Унших:5 мин 6 сек

Хэрвээ танай байгууллага НИЙСЛЭЛ ХОТЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ хуульд заасан үйлчилгээ үзүүлэгч, эсвэл тус хуульд заасан бараа үйлчилгээг борлуулдаг тохиолдолд хуулийн 6-р зүйлд заасны дагуу албан татвар суутгагчаар бүртгүүлнэ.

Мөн татварын системд НХАТ суутган төлөгч болсон тохиолдолд Dayansoft ERP нэвтрэх үед

"НХАТ суутган төлөгчөөр татварын системд бүртгүүлсэн байна. Тус тохиргоо өнөөдрөөс идэвхжлээ. Хэрвээ Dayansoft POS програм ашигладаг бол нээлт хийх үед автомат шинэчлэгдэнэ. Шинэчлэгдсэн эсэхийг Dayansoft POS програмаас бизнес нэр дээр дарахад НХАТ төлөгч эсэх: Тийм болсон эсэхийг шалгана уу."

мессэж өгч НХАТ суутган төлөгч тохиргоо автомат идэвхжинэ. ERPCompanyCityPayerChecked

  1. НХАТ суутган төлөгч болсон өдрөөс Dayansoft ERP системд Үндсэн тохиргоо -> Байгууллага цонхонд НХАТ суутган төлөгч эсэх сонголтыг тэмдэглэгдэнэ. Энэ тохиргоог урьдчилж ирээдүйгээр эсвэл өнгөрсөн хугацаагаар тохируулах боломжгүй. ERPCompanyCityPayerChecked3

  2. Хуулийн 7-р зүйлд зааснаар бүх борлуулалтад НХАТ тооцох (ресторан, бар, зочид буудал, амралтын газар, караоке гэх мэт) үйлчилгээ эрхлэгч Dayansoft ERP системд Үндсэн тохиргоо -> Салбар нэгж цонхонд яг тухайн салбар нэгжийн ард “Бүх борлуулалтанд НХАТ тооцно” баганыг чеклээд хадгална. Энэ талбар тэмдэглэгдсэн үед бөгөөд Үндсэн тохиргоо -> Байгууллага цонхонд НХАТ суутган төлөгч эсэх сонголт идэвхтэй үед тухайн салбарын бүх борлуулалтаас НХАТ салгаж тооцно. Энэхүү тохиргоо нь зөвхөн Dayansoft POS програмд үйлчлэхийг анхаарна уу. ERPCompanyCityPayerChecked4

  3. Бүх борлуулалтаас НХАТ тооцохгүй бусад тохиолдолд бүх төрлийн согтууруулах ундаа, тамхи зэрэг хуульд заасан нэр төрлийн бүтээгдэхүүний борлуулалтаас НХАТ салгаж тооцдог. Dayansoft ERP системд НХАТ тооцох бараанууд дээр Бараа материал -> Бараа код цонхонд НХАТ тооцно чеклэсэн байх ёстой. ItemCityTaxConfig

  4. Хэрвээ Dayansoft POS програм ашигладаг бол 1, 2, 3-р алхмуудыг хийсний дараа Dayansoft POS програм дээр Үйлдэл -> Мэдээлэл шинэчлэх (F5) товч дарна. Шинэчлэгдсэн эсэхийг Dayansoft POS програмаас бизнес нэр дээр дарахад НХАТ суутган төлөгч эсэх: Тийм болсон байх ёстой. ERPCompanyCityPayerChecked2

Анхаарах зүйл:

НИЙСЛЭЛ ХОТЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ хуулиас

4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

6 дугаар зүйл. Албан татвар суутгагчийг бүртгэх, бүртгэлээс хасах

7 дугаар зүйл. Нийслэл хотын албан татвар ногдох бараа, үйлчилгээ

Dayansoft ERP болон Dayansoft POS програм хэрэглэгчдийн анхааралд:

2024.01.01-ний өдрөөс 2023.12.05-ны Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 124-р тогтоолын дагуу НХАТ-н хувь хэмжээ 2% болж шинэчлэгдэж байгаа. (2023.12.31 дуустал 1% татвар тооцдог байсан.) CityTaxPercen2 Dayansoft ERP болон Dayansoft POS програмууд суусан компьютер интернет холболттой үед програмын шинэчлэл автомат авах бөгөөд автоматаар 2%-р татвар тооцогдохыг анхаарна уу.