Мэдээллийн бааз өндөрлөх үйлчилгээ


Шинэчилсэн:2024/03/11 Унших:5 мин 29 сек

Мэдээллийн бааз өндрүүлэх хүсэлт

Анхааруулга: Хүсэлт илгээхээс өмнө мэдээллийн бааз өндөрлүүлэх зааварчилгаатай сайтар танилцаж, зөвшөөрсөн тохиолдолд хүсэлт илгээнэ үү. Зааварчилгаатай бүрэн танилцаагүйгээс гарах эрсдэл, хариуцлагыг хүсэлт гаргасан хэрэглэгч өөрөө хариуцахыг анхаарна уу.

Мэдээллийн бааз

Мэдээллийн бааз гэдэг нь системд бүртгэсэн зөвхөн танай байгууллагын дата мэдээллийн сан бөгөөд анх програм суулгаснаас хойш цаг, минут секундээр таны хийсэн үйлдэл, танай байгууллагын бүртгэл мэдээллээр баяжиж, хэмжээ нь томорч байдаг. Програмд бүртгэсэн бүртгэл, ажил гүйлгээ бүр заримдаа нэг, заримдаа олон мөр текст, зураг, файл болон хадгалагдаж байдаг. Танай байгууллагын бүртгэл, онцлог, ажил гүйлгээний тооноос шууд хамаарч мэдээллийн баазын хэмжээ харилцан адилгүй хэмжээтэй байдаг.

Мэдээллийн бааз нөөцлөх

Аливаа байгууллагын хувьд мэдээлэл, ялангуяа санхүүгийн мэдээлэл нь хамгийн үнэтэй нөөц, хөрөнгө байдаг. Тухайн мэдээлэл нь real-time шинэ, үнэн зөв байж байгууллагадаа үнэ цэнэтэй байдаг. Иймд тухайн мэдээлэл нь найдвартай газар хадгалагдах, мөн ямарваа нэг эрсдэл тохиолдох үед сэргээгдэх нөөцтэй байх шаардлагатай. Баазын нөөцлөлтийг аваагүйн улмаас байгууллагууд өдөр, 7 хоног, сарын дата мэдээллээ алдах, зарим тохиолдолд бүх мэдээллээ дахин сэргээх боломжгүй байдлаар алддаг. Сүүлийн үед хэрэглэгчийн чиг хандлага онлайн сервер буюу cloud server-т мэдээллийн баазаа байршуулах хандлагатай болсон. Иймд Даянсофт ХХК нь харилцагч байгууллагуудынхаа мэдээллийн баазыг онлайн серверт /cloud server/ хадгалах, мэдээллийн баазын нөөцлөлт хийх үйлчилгээг үзүүлж байгаа. Мэдээллийн баазын нөөцлөлтийг тогтмол хугацаанд автоматаар хийж, архивлан хадгалдаг.

Хэрвээ танай байгууллага өөрсдийн онлайн сервертэй, эсвэл өөрсдийн локал серверт мэдээллийн баазаа байршуулдаг тохиолдолд аливаа эрсдлээс сэргийлж мэдээллийн бааз нөөцлөлт, архивлалтаа тодорхой албан тушаалтанд хариуцуулан тогтмол хугацаанд авч хэвшинэ үү. Хэрхэн нөөцлөх тухай зааврыг энд дарж уншина уу.

Мэдээллийн бааз өндөрлөх

Өмнөх онуудын ажил гүйлгээг тусад нь бааз болгон архивлаад, зөвхөн тухайн жилийн (энэ жил) мэдээллийг үндсэн мэдээллийн баазад салгаж хадгалах үйлчилгээ юм. Өөрөөр хэлбэл, одоогийн мэдээллийн бааз дээр нь зөвхөн энэ жилийн 1-р сарын 1-ээс хойшхи ажил гүйлгээ хадгалагдах ба өмнөх оны гүйлгээг харахдаа өөр архив бааз руу сонгож орж хардаг болно гэсэн үг юм.

Ажил гүйлгээ ихтэй, олон жил, сар өндөрлөөгүй баазын хувьд маш их гүйлгээ мэдээлэлтэй ажиллах, их хэмжээний мэдээллийн баазын нөөцийг өдөр бүр авах зэрэг нь сервер компьютерийн үзүүлэлт хангалттай сайн биш бол ачаалал үүсгэх, зай багтаамж (capacity) их шаардах ба програм удаан ажиллах, тайлан мэдээ, жагсаалтыг удаан дуудах, гацах зэрэг сөрөг талуудтай. Энэ тохиолдолд мэдээллийн баазаа өндөрлөхөөс өөр арга зам байдаггүй. Бааз өндөрлөөгүй, өндөрлөсөн давуу, сул тал ялгаатай байдлыг дараах хүснэгтээс харна уу.

Өндөрлөхгүй нэг баазаар явах Бааз өндөрлөсөн тохиолдолд
1. Баазын хэмжээ
--------------------
Бүх ажил гүйлгээ нэг баазад хадгалагдаж, өдөр бүр хэмжээ ихэснэ. Өндөрлөж салгасан бааз тус бүрээр салах тул нэгж баазын хэмжээ хэт ихсэхгүй.
2. Програм ажиллах хурд
--------------------------------
Гүйлгээний тооноос хамаарч програм ачааллах, дата мэдээлэл дуудах, хадгалах хурданд нөлөөлж удаашрах эрсдэлтэй. Зөвхөн тухайн жилийн дата мэдээлэл байх тул датанаас шалтгаалсан удаашрал, гацалт үүсэхгүй.
3. Тайлан, гүйлгээ шүүх
------------------------------
Дурын хугацаагаар тайлан, гүйлгээнээ шүүгээд харах боломжтой. Гүйлгээ тайлан шүүх хугацаанаас хамаарч тухайн жилийн мэдээллийн бааз тус бүр рүү нэвтрэх шаардлагатай.
4. Өмнөх оны гүйлгээнд засвар оруулах
--------------------------------------------------
Зайлшгүй өмнөх оны гүйлгээнд өөрчлөлт оруулах шаардлагатай болсон тохиолдолд засвар оруулах огноо хүртэл бүх хаасан тайлант үеэ нээгээд засвар оруулах боломжтой. Оруулсан засвар нь тухайн хугацаанаас хойшхи үлдэгдэлд нөлөөлнө. Өмнөх оны бааз руу хандаж засвар оруулна. Үлдэгдэлд өөрчлөлт орохгүй өөрчлөлт оруулсан бол бусад баазад огт өөрчлөлт оруулах шаардлагагүй. Оруулсан засвар өөрчлөлт нь одоогийн баазын эхний үлдэгдэлд нөлөөлөхгүй ба эхний үлдэгдэлд гараар засварыг давхар оруулна.
5. Мастер дата цэгцлэх боломж
----------------------------------------
Хэрэв 1 баазаар өндөрлөхгүй явбал нэгэнт гүйлгээ хийсэн данс, кодыг устгах боломжгүй зөвхөн идэвхгүй болгох боломжтой. Өмнөх жилүүдэд ашигласан, энэ жилээс ашиглахгүй болсон данс, ажилтан, харилцагч, бараа, хөрөнгө зэргийн мастер кодуудыг устгаж зөвхөн идэвхтэй мастер кодуудыг үлдээх боломжтой болно.
6. Эрсдэлтэй байдал
--------------------------
1. Мэдээллийн бааз эвдрэх тохиолдол хааяа гардаг. Энэ тохиолдолд нэг бааз дээр олон жилийн дата мэдээлэл явах нь бүгд эвдрэх эрсдэлтэй. 2. Тайлан, гүйлгээ зэргийг нэг товч дараад л олон жилээр шүүж харах нь эргээд эрсдэл дагуулдаг. 3. Системд хандах эрхтэй хэрэглэгч өмнөх жилүүдийн бүх дата мэдээлэл рүү хандах боломжтой. 1. Мэдээллийн бааз эвдэрсэн тохиолдолд зөвхөн тухайн жилийн дата мэдээлэлд нөлөөлөх ба тусдаа өндөрлөж салгасан өөр жилүүдэд огт нөлөөлөхгүй. 2. Жил бүрээр өндөрлөсөн тохиолдолд ихдээ тухайн жилийн дата мэдээллийг харна. 3. Зарим хэрэглэгч нарт өмнөх жилийн архив дата бааз руу хандах лиценз эрхийг хаалгаж болно.

Байгууллагын үйл ажиллагааны онцлог, сервер компьютерын хүчин чадал, мэдээллийн баазын хэмжээ, санхүү бүртгэл, нягтлан бодох бүртгэлийн баримт бичигт хэрхэн тусгасан зэргээс хамаарч баазын өндөрлөгөө хийх хугацаа нь байгууллага бүрт харилцан адилгүй боловч бүртгэлээ цаг хугацаанд нь үнэн зөв, цэгцтэй хөтөлдөг байгууллагуудыг жил бүр тогтмол хугацаанд өндөрлөх үйлчилгээг авахыг зөвлөж байна.

Дараах тохиолдлуудад Даянсофт ХХК-с мэдээллийн бааз өндөрлөх үйлчилгээг заавал авахыг шаарддаг.

Түгээмэл асуудаг асуулт

Мэдээллийн бааз өндөрлүүлэх алхам, хийсэн байх шаардлагатай ажлууд:

  1. Бааз өндөрлүүлэхээр шийдсэн бол өндөрлөх жилийн эцсээр бүх ажил гүйлгээгээ бүртгэж тайлант үеэ хаасан байх шаардлагатай. Тайлант үе хаагаагүй үед бааз өндөрлөх боломжгүй. Балансаа тэнцүүлж, бүрэн ажил гүйлгээгээ хөтлөөгүй ч зайлшгүй өндөрлөх шаардлагатай бол тайлант үе хаах зааврын дагуу хаана уу.
  2. Мэдээллийн бааз өндөрлүүлэх хүсэлтээ утсаар эсвэл мессенжер группээр дамжуулан Даянсофт ХХК-д гаргана. Даянсофт ХХК-с үйлчилгээний төлбөрийн нэхэмжлэх илгээнэ.
  3. Нэхэмжлэхийн дагуу үйлчилгээний төлбөрөө төлнө.
  4. Бааз өндөрлөх процесс нь хийгдэх ажлын дараалал, төлөвлөгөөнд орсон бол 10-40 минутын хугацаанд үргэлжилж дуусна. /Сервер компьютер нь локалаар буюу танай байгууллагад байршдаг бол тухайн компьютераа интернет сүлжээнд холбож, зайнаас хандах боломжтой болгосон байна./
  5. Бааз өндөрлөж дууссаны дараа та Dayansoft ERP системээс Тусламж -> Лиценз шинэчлэх товч дараад системд нэвтрэхдээ баазаа сонгоод нэвтрэх боломжтой. Бааз өндөрлөлт нь өмнөх баазыг хувилж үүсгэсэн тул өмнө байсан систем хэрэглэгчийн нэр, нууц үг хэвээрээ байдаг.