Даянсофт үйлчилгээний нөхцөл


Шинэчилсэн:2023/12/25 Унших:3 мин 59 сек

Даянсофт ХХК-н бүтээгдэхүүн, үйлчилгээг авах үед байгуулдаг "ДАЯНСОФТ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГЭРЭЭ"-ний нөхцөл, заалтыг 2023.06.02-ны байдлаарх дор оруулав. Хэрвээ та гэрээ байгуулахаар сонирхож буй, эсвэл нэгэнт гэрээ байгуулж харилцагч болсон тохиолдолд дараах үйлчилгээний нөхцлөөр хамтран ажиллана. Гэрээгээр талууд ямар эрх, үүрэг хариуцлагыг хүлээж байгаатай сайтар танилцана уу.

Нэг. Ерөнхий зүйл

1.1 Энэхүү гэрээ нь Үйлчилгээ үзүүлэгч нь өөрийн хөгжүүлсэн програм хангамж ашиглалттай холбоотой үйлчилгээ (цаашид “Үйлчилгээ” гэх) үзүүлэх, Хэрэглэгч нь Үйлчилгээний төлбөр төлөхтэй холбоотой үүсэх Талуудын харилцааг зохицуулна.

1.2 Гэрээг Монгол хэлээр 2 хувь үйлдэж, Талууд тус бүр 1 хувийг хадгална.

Хоёр. Гэрээний хугацаа, гэрээг цуцлах

2.1 Гэрээ нь Талууд гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан өдрөөс эхлэн 1 жилийн хугацаанд хүчин төгөлдөр үйлчилнэ. Талуудын аль нэг тал гэрээ шинэчлэх эсвэл цуцлах тухай нөгөө талдаа мэдэгдээгүй бол гэрээ нь дуусгавар болсон өдрөөс эхлэн 1 жилийн хугацаагаар дахин сунгагдсанд тооцно.

2.2 Талууд дараах үндэслэлээр энэхүү гэрээг цуцалж болно.

2.2.1 Энэхүү гэрээний 6.4-д заасан үндэслэлээр

2.2.2 Талууд харилцан тохиролцсоноор

2.2.3 Хуульд заасан бусад үндэслэлээр

2.2.4 Талуудын аль нэг тал татан буугдаж, эрх зүйн чадамжгүй болсон

Гурав. Хэрэглэгчийн эрх, үүрэг

3.1 Хэрэглэгчийн эрх

3.1.1 Үйлчилгээ үзүүлэгчийг гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах

3.1.2 Нэмэлт програм, үйлчилгээ авах, ашиглахгүй үйлчилгээг сунгахгүй байх

3.1.3 Гуравдагч мэргэжлийн хувь хүн, байгууллага сонгож програмын зөвлөгөө авах

3.2 Хэрэглэгчийн үүрэг

3.2.1 Үйлчилгээний төлбөрийг нэхэмжлэхийн дагуу заасан хугацаанд төлөх

3.2.2 Програмын шинэчлэлийг авахад компьютерын үзүүлэлт, үйлдлийн системийн хувилбар шаардлага хангахгүй тохиолдолд шинэчлэн солих

3.2.3 Хэрэглэгч дараах асуудлыг дангаар бүрэн хариуцна. Үүнд:

-Гадны халдлага, компьютерийн вирус, бусад халдлагаас хамгаалах,

-Хэрэглэгчийн нэр, нууц үгээ нууцлах, өөрчлөх,

-Програмын тохиргоо өөрчлөх,

-Компьютер, принтер, сканнерын хэвийн ажиллагаа,

-Урьдчилан мэдэгдэлгүйгээр компьютерын үйлдлийн системийг шинэчилснээр мэдээллийн бааз устах, үйл ажиллагаа доголдох

3.2.4 Мэдээллийн баазаа өөрсдийн серверт байршуулдаг тохиолдолд бааз нөөцлөх ажлыг нэг ажилтанд хариуцуулан тогтмол хугацаанд хийх

Дөрөв. Үйлчилгээ үзүүлэгчийн эрх, үүрэг

4.1 Үйлчилгээ үзүүлэгчийн эрх

4.1.1 Хэрэглэгчийн програмыг тогтмол хугацаанд шинэчлэх

4.1.2 Зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалж гэрээнд заасан Үйлчилгээний төлбөрийн хүчинтэй хугацаа дууссаны дараа төлбөрт өөрчлөлт оруулах

4.1.3 Програмаас хэвлэгдэх баримт, тайлан дээр компаний нэр хэвлэх

4.1.4 Гуравдагч мэргэжлийн байгууллага, хувь хүнээр програмын зөвлөгөө үйлчилгээг дамжуулан үзүүлэх

4.1.5 Хэрэглэгчийн програмд

-Үйлчилгээ үзүүлэх,

-Тохиргоо хийх,

-Алдаа зөрчил шалгах, хянах зорилгоор хандах

4.2 Үйлчилгээ үзүүлэгчийн үүрэг

4.2.1 Програмын алдаа, тасалдлыг түргэн шуурхай залруулж, дахин тухайн алдаа гарахаас сэргийлэх

4.2.2 Програм ашиглах гарын авлага, зааварчилгааг тогтмол шинэчлэх

4.2.3 Монгол Улсын хууль, журмын өөрчлөлтийг Програмд оруулах, хэрхэн оруулах талаар зааварчилгаа өгөх

Тав. Үйлчилгээний төрөл

5.1 Нэмэлт төлбөргүй үйлчилгээнүүд

5.1.1 Програмын анхны суурилуулалтыг онлайнаар хандаж хийх

5.1.2 Програмд хандахад дэмжлэг үзүүлэх

5.1.3 Ажлын цагаар онлайн чат группээр програмын зөвлөгөө өгөх

5.1.4 Програмын лиценз олгох, солих (хэрэглэгч, компьютер, мэдээллийн бааз, компьютер, тоног төхөөрөмж солигдсон)

5.2 Нэмэлт төлбөртэй үйлчилгээнүүд

5.2.1 Програмын анхны суурилуулалт, тохиргоог биеэр орчинд очиж хийх

5.2.2 Сервер програмыг шилжүүлэх, дахин суулгах (форматласан)

5.2.3 Програмын зөвлөгөө үйлчилгээ өгөх төрлөөс хамаарч ялгаатай үнэтэй.

-Утсаар, онлайнаар хосолсон зөвлөгөө өгөх

-Хэрэглэгчийн оффист очиж зөвлөгөө өгөх

-Үйлчилгээ үзүүлэгч өөрийн оффист зөвлөгөө өгөх

5.2.4 Дата, мэдээлэл, ажил гүйлгээ

-Оруулах

-Өөрчлөх

-Устгах

-Сэргээх

-Шалгах

5.2.5 Програмд шинээр Хэрэглэгчид зориулсан нэмэлт хөгжүүлэлт хийх

5.2.6 Хэрэглэгчийн хүсэлтийн дагуу анхан шатны баримт, гэрээний загвар зурж, тамга, гарын үсгийн хамт Програмаас хэвлэх боломжтой болгох

5.2.7 Мэдээллийн бааз өндөрлөх

5.2.8 posAPI солих

5.2.9 ААН солих

5.2.10 Шинэ баазаар эхлэх

5.2.11 Бусад систем, програмуудтай интеграци холболт хийх

5.2.12 Энд дурдагдаагүй бусад төлбөртэй үйлчилгээнүүд

5.3 Хэрэглэгчид үзүүлэхгүй, үзүүлэхээс татгалзаж болох үйлчилгээ

5.3.1 Принтер таниулах

5.3.2 Компьютер форматлах

5.3.3 Үйлчилгээ үзүүлэгчийн програмаас бусад програм суулгах

5.3.4 Шаардлагыг хангахгүй компьютерт програм суулгах

5.3.5 Програмыг хууль бусаар ашиглуулах

Зургаа. Үйлчилгээний нөхцөл

6.1 Үйлчилгээний төлбөрийг нэхэмжлэхийн дагуу урьдчилж төлнө.

6.2 Үйлчилгээний төлбөрийг тухайн төлсөн сар өнгөрснөөс хойш буцаалт хийхгүй.

6.3 Цаашид програм ашиглахаа больж, програмаа өөр Хэрэглэгч рүү шилжүүлэх тохиолдолд үлдсэн хугацааны урьдчилж төлөгдсөн лицензийн төлбөрөөс програм, гэрээ шилжүүлэхтэй холбоотой гарах нэмэлт үйлчилгээний төлбөрийг хасч, зөрүүгээр лиценз олголт хийнэ.

6.4 Дараах тохиолдолд Үйлчилгээ үзүүлэгч Хэрэглэгчийн үйлчилгээг урьдчилан сануулалгүйгээр түр хязгаарлах, хаах, гэрээг цуцлах эрхтэй. Үүнд:

6.4.1 Гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн

6.4.2 Төлбөрөө тогтоосон хугацаанд төлөөгүй

6.4.3 Үйлчилгээг дамлан худалдсан

6.4.4 Үйлчилгээг хууль бус үйл ажиллагаанд ашигласан

6.4.5 Хуульд заасан бусад үндэслэлээр

Долоо. Хариуцлага

7.1 Талууд харилцан олж авсан мэдээ, мэдээлэл, материалыг (санхүүгийн мэдээлэл, програмын ажиллагаа болон файлууд, гэрээ болон бусад дотоод мэдээлэл зэрэг) нууцлах үүрэгтэй. Энэхүү нууцыг хадгалах үүрэг нь гэрээ дуусгавар болсон ч хүчинтэй хэвээр байна.

7.2 Талууд өөрөөс үл хамаарах шалтгаан, байгалийн давагдашгүй хүчин зүйл, гэнэтийн, давагдашгүй хүчин зүйлийн улмаас Талууд гэрээний үүргээ биелүүлж чадахгүйд хүрвэл ажлын 3 хоногийн дотор нөгөө талдаа мэдэгдэнэ.

7.3 Гэрээний 7.2-д заасан нөхцөл байдлын улмаас хохирол учирсан бол Талууд харилцан хариуцлагаас чөлөөлөгдөнө.

7.4 Талуудын төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх захирал, үүсгэн байгуулагчид, өмчлөгчид өөрчлөгдсөнөөс үл хамааран энэхүү гэрээ нь үйлчлэх хугацаандаа хүчин төгөлдөр байна.

7.5 Энэхүү гэрээний аль нэг заалт хүчин төгөлдөр бус болсон нь гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй.

7.6 Талууд маргаантай асуудлаар харилцан зөвшилцөлд хүрэхийг эрмэлзэх ба зөвшилцөлд хүрч чадаагүй тохиолдолд Монгол Улсын Шүүхэд хандан маргааныг шийдвэрлүүлнэ.