Бараа материалын эхний үлдэгдэл


Шинэчилсэн:2023/10/19 Унших:2 мин 36 сек

Dayansoft ERP системийн цэс: Бараа материал -> Эхний үлдэгдэл -> Шинэ

Энэ цонхонд бараа материалын эхний үлдэгдлийг дансаар, бараа кодоор нь салгаж бүртгэнэ. Барааны материалын эхний үлдэгдлийг оруулахын тулд Бараа материал -> Барааны код урьдчилж оруулсан байх шаардлагатай. Гэхдээ эхний үлдэгдэл цонхонд Dayansoft ERP системд бүртгэл хөтөлж эхэлсэн огноо буюу тайлант үеийн эхний огнооны байдлаар байсан бараа материалын эхний үлдэгдлийг оруулах бөгөөд өөр хугацааны үлдэгдэл, эсвэл худалдан авалт зэргийг оруулахгүй болохыг анхаарна уу. Жишээлбэл, танай байгууллага шинээр байгуулагдаад эхлэлийн баланс оруулаад эхэлж байгаа тохиолдолд танайд огт бараа материалын эхний үлдэгдэл байхгүй бөгөөд худалдан авалт цонхоор бүртгэх нь зөв юм.

ItemBalanceList

Нэмэх товч дарж бараа материалын эхний үлдэгдлийг Бараа код болон орлого авсан огноо, өртгөөр нь ялгаж бүртгэх боломжтой.

Устгах товч дарж мөр устгана.

Дээрх цонхны мэдээллүүдийг оруулаад Хадгалах товч дарж бүртгэлийг хадгалах бөгөөд Тухайн бараа материалын дансны эхний үлдэгдлийн хөл дүн нь Ерөнхий дэвтэр -> Эхний үлдэгдэл-тэй тэнцэх ёстой. Тэнцээгүй тохиолдолд Зөрүү дүн жагсаалтанд харагдах ба шалтгааныг олж залруулна уу.

Энд дарж Excel файлаас зааврын дагуу бөөнөөр импортлон оруулах боломжтой.

Түгээмэл асуудаг асуулт: