Барааны код устгах


Шинэчилсэн:2022/09/11 Унших:0 мин 48 сек

Барааны код устгахдаа Үйлдэл -> Устгах товч эсвэл хулганы баруун товчийг дарж Устгах товч дарна. Мэдээж хэрэг тухайн барааны кодыг

Барааны код устгах, хаана аль бүртгэлд орсныг шалгах дараалал:

  1. Үйлдвэрлэл -> Орц норм цонхноос ББ код эсвэл Материал код багананд тухайн устгах барааны кодыг тохируулсан бол тухайн орц нормын тохиргооноос урьдчилан хасна уу.
  2. Бараа материал -> Барааны код -> Гүйлгээ цонхноос хугацаагаар шүүж тухайн кодоор хийсэн гүйлгээ байвал урьдчилан устгана уу.
  3. Бараа материал -> Эхний үлдэгдэл цонхонд тухайн кодоор үлдэгдэл оруулсан бол устгана.
  4. Үндсэн тохиргоо -> Харилцагч - Борлуулдаг, Нийлүүлдэг цонхнуудад тухайн барааны кодыг тохируулсан бол устгана.

Анхаарах зүйл: Тухайн барааны кодоор Dayansoft POS програмаар нэгэнт захиалга, борлуулалт хийгдсэн тохиолдолд огт устгах боломжгүй. Энэ тохиолдолд барааны кодоо үлдэгдэлгүй болгоод, идэвхгүй болгож үлдээнэ.