Хонх, pager програмд оруулах


Шинэчилсэн:2023/06/23 Унших:0 мин 41 сек

Кофешоп, түргэн хоол зэрэг захиалга бэлэн болсныг захиалагчдад мэдэгдэх зорилгоор Pager буюу Bell, хонх ашигладаг. Үүнийг Dayansoft ERP, Dayansoft POS програм бараа үйлчилгээ байдлаар Бараа материал -> Бараа код цонхонд бүртгэж, борлуулалтын баримтанд сонгон бичсэнээр тухайн захиалагчийн захиалга бэлэн болох үед баримтаас хараад дугаараар дууддаг.

Хийх алхам:

  1. Dayansoft ERP системийн Бараа материал -> Бараа бүлэг цонхонд Bell нэртэй бараа бүлэг нэмнэ. Өөр байгаа бүлгийг ашиглаж болно.
  2. Dayansoft ERP системийн Бараа материал -> Бараа ангилал цонхонд Bell нэртэй бараа ангилал нэмнэ. Ангиллын дарааллыг хамгийн эхэнд байхаар буюу дугаарлалтын хамгийн эхний тоогоор тохируулах нь ашиглахад амар байдаг.
  3. Нийт хонхны тоогоор Bell 1, Bell 2 г.м нэртэй, 0 үнэтэй бараа код бүртгэж дээр үүсгэсэн бүлэг, ангиллаа сонгож хадгална. BellPager
  4. Үүний дараа Dayansoft POS програмаас Үйлдэл -> Мэдээлэл шинэчлэх товч дарна.
  5. Хонх буюу Bell-г захиалгын хамгийн эхэнд сонгож борлуулалтын баримтаа бичнэ. BellPagerPOS