Гүйлгээний утга


Шинэчилсэн:2023/06/29 Унших:0 мин 30 сек

Dayansoft ERP системийн цэс: Үндсэн тохиргоо -> Гүйлгээний утга

Энэ цонхонд баримт, гүйлгээний утга, зориулалт, тайлбарын мэдээллийг оруулна. Гүйлгээний утгыг лавлах мэдээлэл болгон бүртгэснээр баримт шивэхдээ нэг утгыг дахин давтан шивэлгүйгээр урьдчилан оруулсан утгаас сонгож оруулах боломжтой болно. Заавал гүйлгээний утга оруулахгүйгээр баримт шивэх үедээ гараас шивж оруулж болох боловч 1 төрлийн гүйлгээг хэрэглэгч тус бүр өөр өөрөөр оруулах, давтан оруулах, гар ажиллагааг хална гэсэн үг.

Гүйлгээний утга нэмэхдээ Үйлдэл/Нэмэх (Ctrl+Insert) товч дарна. Устгах, засах ажиллагаа нь бусад цонхтой ижил.