Цалин бодолт


Шинэчилсэн:2024/04/21 Унших:4 мин 33 сек

Dayansoft ERP системийн цэс: Цалин -> Цалин бодолт

Энэ цонхонд цалин бодолтын түүхийг бодолтоор, ажилтнаар жагсаалтаар харуулна. Жагсаалтаас Үйлдэл товчноос

Dayansoft ERP системийн цэс: Цалин -> Цалин бодолт -> Шинэ

Энэ цонхонд цалин бодолт хийж бүртгэнэ. Нэмэхдээ жагсаалтаас Шинэ (Ctrl+N) товч дарж цалин бодох салбар нэгж, цалингийн загвар сонгоно. Сонгосон салбар нэгжээс хамаарч цалин бодох ажилтнуудын (Үндсэн тохиргоо -> Ажилтан цонхонд тохируулсан салбар нэгж болон даатгуулагчийн төрлөөр) жагсаалт мөрөөр, цалингийн загвараас хамаарч цалингийн үзүүлэлтүүд баганаар харагдана. Хэрвээ танай байгууллага салбар нэгжээр салгаж цалин бодох шаардлагагүй бол компаниа сонгож бүх ажилтнаа 1 дор бодох нь оновчтой. Харин салбар нэгж, хэлтсээр цалингийн зардал ялгаатай дансанд очих бол тус тусад нь бодно. Хэрвээ салбар нэгжээр салгаж бодох бол Урьдчилгаа цалин бодохдоо тухайн салбар тус бүрээр салгаж бодно уу. Хэрвээ урьдчилгаа цалинг компаниар 1 бодсон тохиолдолд сүүл цалин бодохдоо салбар нэгжээр салгаж бодсон тохиолдолд Урьдчилгаа цалинг автомат татах боломжгүйг анхаарна уу. Salary Цалингийн үзүүлэлтүүдээр урьдчилан томъёогоо оруулсан учраас зөвхөн ажилласан хоног, цаг, нэмэгдэл, суутгал зэрэг зайлшгүй гараас оруулах шаардлагатай утгуудыг оруулахад цалингийн загварын томьёоны дагуу цалин бодолт автоматаар хийгдэнэ. Цалин бодолтыг буюу өмнөх сарын цалин бодолтыг хувилж үүсгэх боломжгүй. Учир нь цалин нь томъёогоор олон үзүүлэлтээс хамаардаг, нэмэгдэл, ажилласан цаг зэрэг тогтмол биш хувьсах үзүүлэлт ихтэй, мөн цалин бодоход зөвхөн хувьсах ялгаатай утгуудыг л гараас оруулахад автомат бодогдоно.

Цэс: Цалин -> Цалин бодолт -> Журнал

Ажилласан цаг, нэмэгдэл, суутгал зэрэг цалин бодолтоо хийж дууссан дараа энэ цонхонд цалин бодолтын журнал бичилт хийж бүртгэнэ. Систем анх суурилуулах үед Санхүү бүртгэл -> Журнал загвар цонхонд

журналын загвар үүсгэсэн байдаг. Байгууллагын онцлогоос шалтгаалж журнал загвараа өөрчилж, салбар нэгжээр салгаж сайжруулалт хийх боломжтой.

Журнал загвар сонгоод Холбох товч дарахад систем автоматаар журнал бичилт үүсгэнэ.

Анхаарах зүйл:

  1. Урьдчилгаа цалин, сүүл цалин бодож байгаагаас шалтгаалж журналын загвараа зөв сонгож үүсгэнэ үү.
  2. Загвар сонгохгүйгээр журнал бичилтийг Нэмэх, Хасах, Цэвэрлэх товчнуудын тусламжтайгаар гараар бичиж болно.
  3. Журнал бичилт үүсгэсний дараа цалин бодолтонд өөрчлөлт оруулсан тохиолдолд журналаа дахин шинэчлэн үүсгэнэ үү. Цалин бодолт болон журнал хоорондоо дүнгийн шалгуур байхгүй.
  4. Хэрвээ салбар нэгжээр салгаж бодох бол Урьдчилгаа цалин бодохдоо тухайн салбар тус бүрээр салгаж бодно уу. Хэрвээ урьдчилгаа цалинг компаниар 1 бодсон тохиолдолд сүүл цалин бодохдоо салбар нэгжээр салгаж бодсон тохиолдолд Урьдчилгаа цалинг автомат татах боломжгүйг анхаарна уу.

Цалин бодолт цонхонд нэмэлт багана тохируулахдаа: Хэрвээ тухайн баганыг зөвхөн тухайн нэг удаагийн цалин бодолт дээр ашиглаад дараагийн цалин бодолт дээр харуулах шаардлагагүй тохиолдолд багана дээр хулганы баруун товч (mouse2) дараад Багана тохируулах дарна.

  1. Багана тохируулах цонх гаргана. SalaryColumnChooser1
  2. Энэ хэсгээс багана буюу үзүүлэлтээ хайгаад өмнөх чек-ийг чеклэнэ. Ингэснээр таны сонгосон багана харагдана. SalaryColumnChooser2
  3. Багана тохируулсны дараа Харагдац хадгална. Тухайн багананыг Дараагийн бодолтонд харуулахгүй бол хадгалах шаардлагагүй. SalaryColumnChooser3

Хэрвээ тухайн баганыг байнга цалин бодолтонд харуулах бол Цалин загвар цонхонд нэг удаа тохируулах шаардлагатай ба энд дарж хэрхэн тохируулах зааврыг харна уу.

Цалин бодолтыг хялбарчлах үйлдлүүд:

-Данс: Ажиллагсдаас авах авлага
-Үзүүлэлт: 1622-Ажилчдаас авах авлага гэж сонгоод “Татах” товч дарахад тухайн цалин бодож буй огноогоорх Ажиллагсдаас авах авлага дансны үлдэгдлийг ажилтан тус бүрээр татна. tsb1

-Огноо: Ямар хугацааны хооронд наряд бүртгэлээс татахыг оруулна.
-Үзүүлэлт: Цалин бодолтын аль багананд наряд цалинг татахыг сонгоно. Дараа нь Татах товч дарна.

tsb2

Жич, Урьдчилгаа цалин бодох томъёонд гарт олгох урьдчилгаа цалин Т багананд "Урьдчилгаа нийт цалин (Т)-с Авлагын нийт дүн (Т)-г хасч, Суутгалгүй нэмэгдлийн нийт дүн (Т)-г нэмж тооцсон." томъбогоор бодолт хийгдсэн байдаг бөгөөд өөр бусад нэмэгдэл, суутгалыг оруулах боломжгүй байдаг. "Урьдчилгаа цалин F228 Гараас утга оруулах урьдчилгаа цалин" багананд өөр бусад нэмэгдэл, суутгалыг тохируулж оруулах боломжтой.

Анхаарах зүйл: