Dayansoft ERP системээс ebarimt хэвлэх тохиргоо хийх


Шинэчилсэн:2022/06/07 Унших:1 мин 54 сек

Унших минут: 2 минут

  1. Анх удаа энэ тохиргоог хийж байгаа тохиолдолд Даянсофт ХХК-д чатаар мэдэгдэх ба танай байгууллагын (бизнес эрхлэгч хувь хүний) татвар төлөгчийн дугаараар www.ebarimt.mn-с posAPI захиалга хийнэ.

    Хэрэв танай байгууллага өмнө нь өөр програмын компаний програм хэрэглэж байсан бол Даянсофт ХХК-н гаргасан хүсэлтийг Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв УҮГ-с баталгаажуулдаггүй болно. Иймд татварт програм нийлүүлэгчээ сольж байгаа гэсэн утгатай албан бичгийг өгөх шаардлагатай. Албан бичгийг заавал биеэр хүргэж өгөх шаардлагагүй ба програм нийлүүлэгчээ солих эсвэл шинэ салбар нээх албан бичгийн загварыг татаж, өөрийн байгууллагын нэрийг оруулаад, тамга, гарын үсгээр баталгаажуулаад [email protected] мэйл хаягаар илгээгээрэй. Энэ хаяг руу мэйл илгээхэд мэйл хүлээн аваагүй тухай хариу мэйл ирдэг боловч мэйл хүлээн авсан байдаг. Танай хүсэлтийг баталгаажуулсан тохиолдолд татвараас хариу мэйл ирдэг. Захиалсан posApi баталгаажсны дараа бид татан авж танай салбар нэгж, компьютер руу хандаж тохируулснаар ebarimt гаргахад бэлэн болно.

  2. Компьютерын үйлдлийн системийн төрөл шалгах. My computer (This PC нэршилтэй ч байж болно) дээр хулганы баруун товчийг дарж Properties дарна. Таны компьютерын үзүүлэлт харагдах ба System type хэсэгт 64-bit Operating System эсвэл 32-bit Operating System гэсэн текст харагдана. Энэхүү bit-с хамаарч дараа дараагийн алхмууд дээрх суулгах програмын хувилбар ялгаатай байдаг.
  3. Windows үйлдлийн системийн нэмэлт сан татах дарж татна. Download фолдероос PosAPI_2.1_libs_Windows.zip татсан файлаа задлаад 2-р алхамд хийсэн bit-с хамаарч тохирох фолдерт байгаа бүх файлыг D:\Dayansoft ERP фолдерт хуулна.
    • PosAPI_2.1_libs_Windows/x86 - 32-bit тохиолдолд
    • PosAPI_2.1_libs_Windows/x64 - 64-bit тохиолдолд
  4. 64bit бол vcredist_x64.exe, харин 32bit бол vcredist_x86.exe-г татаж Install дарж суулгана.
  5. 2, 3-р алхмыг хийсний дараа 1-р алхмын дагуу posAPI баталгаажсан тохиолдолд Даянсофт ХХК руу чатаар мэдэгдэж posAPI хуулуулж тохируулуулна.
  6. Dayansoft ERP системд нэвтэрч ороод, Борлуулалт -> Ebarimt цонх руу орно. Хэрэв тохиргоо зөв бол НӨАТУС-д амжилттай илгээгдлээ мессэж гарна. Амжилтгүй бол өмнөх алхмуудаа дахин нягтлаж хийнэ үү.
  7. Хэрхэн ebarimt үүсгэх зааврыг энд дарж үзнэ үү.

Анхаарах зүйл: