Хөрөнгийн эхний үлдэгдэл оруулах


Шинэчилсэн:2023/11/19 Унших:2 мин 24 сек

Dayansoft ERP системийн цэс: Үндсэн хөрөнгө -> Эхний үлдэгдэл

Энэ цонхонд үндсэн хөрөнгийн эхний үлдэгдлийг дансаар, хөрөнгөөр нь салгаж бүртгэнэ. Үндсэн хөрөнгө -> Эхний үлдэгдэл -> Үйлдэл -> Импортлох темплэйт татах дарж excel файлаар бэлдээд Үйлдэл -> Импорт товч дарж олноор импортлож оруулах боломжтой.

Үндсэн хөрөнгийн эхний үлдэгдлийг оруулахын тулд Үндсэн хөрөнгө -> Хөрөнгийн бүлэг, Хөрөнгийн код, Хөрөнгийн багц, Хөрөнгийн байршил үүсгэж тохируулсан байх шаардлагатай.

Мөр мөрөөр сонгон оруулна уу.

Бүртгэлийн мэдээллийг бүрэн оруулаад Хадгалах товч дарж бүртгэлийг хадгалах бөгөөд Дансны эхний үлдэгдлийн дүн нь Ерөнхий дэвтэр -> Эхний үлдэгдлийн дүнтэй тэнцэх ёстой.