Модулийн тухай - БМ


Шинэчилсэн:2023/05/30 Унших:0 мин 44 сек

Бараа материалын модулийн нийт функц, боломжуудын тухай энд дарж дэлгэрүүлж танилцана уу.

o Модулийн тухай Энэ модулиар бараа материал кодлох, орлого, зарлага, хөдөлгөөн, тооллого хийх, бараа материалын өртөг бодох зэрэг бараа материалтай холбоотой бүх ажил гүйлгээг бүртгэнэ.

o Модультай ажиллах дараалал

  1. Хамгийн эхэнд бараа материалын бүлэг лавлах мэдээллийг оруулах шаардлагатай.
  2. Дээрх мэдээллийг оруулсны дараа барааг нэг бүрчлэн кодлож бүртгэнэ.
  3. Бараа кодлосны дараа барааны эхний үлдэгдлийг оруулна.
  4. Эхний үлдэгдлийг оруулсны дараа ажил гүйлгээ хийгдсэн дарааллаар орлого, зарлага, хөдөлгөөн, тооллого зэрэг ажил гүйлгээнүүдийг бүртгэнэ.

o Анхаарах зүйлс Барааны эхний үлдэгдэл оруулсан нийт дүн Ерөнхий дэвтрийн дансны эхний үлдэгдэлтэй нийт дүнгээрээ таарах ёстой. Хэрэв таарахгүй бол буруу бүртгэлийг залруулах шаардлагатай.

Тайлант хугацаа дуусахад барааны өртгийг заавал бодуулж, тайланд тусгах шаардлагатай. Барааны өртгийг заавал тайлант үе дуусахад нэг удаа бодуулахгүйгээр дурын хугацааны интервалаар бодуулж, тухайн үеийн байдлаар өртгийг харах боломжтой.

Модулийн видео заавартай танилцах бол доорх зураг дээр дарна уу. YouTube%20Logo1