Стандарт орц, технологийн карт


Шинэчилсэн:2024/05/07 Унших:9 мин 55 сек

Dayansoft ERP системийн цэс: Үйлдвэрлэл -> Стандарт орц норм

Dayansoft ERP системийн цэс: Бараа материал -> Бараа код -> Орц норм

Энэ цонхонд бэлэн бүтээгдэхүүн, үйлчилгээний стандарт орц норм буюу технологийн картыг оруулж, засахаас гадна бүх орц нормыг жагсаалтаар харуулна. Ямар бүтээгдэхүүнд ямар түүхий эд материал, ямар хэмжээ орцоор ордог, хэзээ орц норм өөрчлөгдсөн тухай мэдээллийг харах, засах боломжтой. Dayansoft ERP системийн цэс: Бараа материал -> Барааны код -> Орц норм цонхонд оруулсан орц нормын мэдээллийг жагсаалтаар харуулж байгаа бөгөөд шууд засах боломжтой байдаг.

Нэмэхдээ Үйлдэл -> Нэмэх (Ctrl+Insert) товч дарна. Устгах, засах ажиллагаа нь бусад цонхтой ижил. Мөн Үйлдэл -> Хувилах, хулганы баруун товч -> Хувилах товчоор тухайн мөрийг хувилах мөн copy, paste хийх боломжтой.

Стандарт орц буюу технологийн картанд орсон өөрчлөлтийг хугацаагаар ялгаж бүртгэнэ. Жишээ нь, стандарт орц буюу түүхий эд материалын орцонд өөрчлөлт орсон бол өөрчлөгдсөн хэмжээг, өөрчлөлт орсон хугацааны хамт жагсаалтанд нэмнэ. Энэ тохиолдолд өмнөх мөрийг засахгүй, мөн устгахгүй ба “Дуусах огноо”-г нь бөглөөд шинээр өөрчлөлт орсон мөрөө нэмнэ. Шинэ нэмсэн мөрийн “Эхлэх огноо” нь өмнөх орцын “Дуусах огноо”-ны маргааш буюу мөрдөж эхэлсэн өдрөөр байна.

Жагсаалтаас хулганы баруун товч дарахад:

Энэ 2 цонхонд Бүтээгдэхүүн, Үйлчилгээ төрөлтэй барааны кодуудын стандарт орц норм буюу технологийн картыг бараа тус бүрээр, эсвэл бүх бараа бүтээгдэхүүний хувьд тохируулж оруулна. Аль ч цонхноос өөрчлөлт оруулж болох ба нөгөө цонхонд харагдана. Хэрхэн орц норм тохируулах тухай энд дарж дэлгэрүүлж уншина уу.

Орц хялбар тохируулах аргууд:

  1. Ижил төстэй бүтээгдэхүүнүүд байдаг бөгөөд нэг бүтээгдэхүүн, үйлчилгээнд орц тохируулсны дараа түүний орц, нормыг өөр бүтээгдэхүүн, үйлчилгээ рүү хуулж, гар ажиллагаагаа багасгах боломжтой. Ингэхдээ:
    1. Орц тохируулах гэж буй барааны кодноос Орц норм цонх руу орно.
    2. “Өөр барааны кодоос орц хуулах” сонголтоос хуулж авах гэж буй барааны кодыг сонгоно. Тухайн барааны код дээр орц норм тохируулсан байхыг анхаарна уу.
    3. “Хуулах” товч дарна.
    4. Орц нормд өөрчлөлтөө оруулна.
      a. Мөр нэмэх
      b. Мөр хасах
      c. Орц, хэмжээ өөрчлөх гэх мэт.
    5. Хадгалах товч дарна. copy
  2. Мөн Үйлдвэрлэл -> Стандарт орц норм цонхноос хулганы баруун товч дараад Хувилах товчоор тухайн мөрийг хувилах мөн copy, paste хийх боломжтой.
  3. Бараа материал -> Барааны код –> Орц норм, Үйлдвэрлэл -> Стандарт орц норм цонхнуудад мөрөө олноор сонгоод copy, paste хийх боломжтой.
  4. Excel файлаас олноор импортлох шаардлагатай тохиолдолд Үйлдвэрлэл -> Стандарт орц норм цонхноос Экспорт товч дарж Excel файл гаргаад (эсвэл copy paste хийсэн ч болно), тухайн excel файлд орц нормоо өөрчилж оруулаад, тухайн цонхондоо copy paste хийх боломжтой. %E2%84%96%E2%84%96 123

Бүтээгдэхүүний стандарт орцыг 3 аргаар харах, хэвлэх боломжтой. Dayansoft ERP систем-ийн

  1. Тайлан -> Үйлдвэрлэл -> Бүтээгдэхүүний стандарт орц (бүтээгдэхүүний орц норм бүтээгдэхүүн тус бүрээр хэвлэмэл тайлангаар)
  2. Үйлдвэрлэл -> Орц норм цонхноос
  3. Бараа материал -> Бараа код -> Орц норм

Өөрөө орц нормтой ямар нэг бүтээгдэхүүн өөр нэг бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээний орц нормд орох тохиолдолд, өөрөөр хэлбэл дамжсан орц нормыг хэрхэн зөв бүртгэх вэ?

Жишээ авъя. Гуляш хоолонд Соус ордог. Гуляшны соусыг бэлтгэхэд тодорхой хэмжээний орц норм буюу түүхий эд материалууд ордог гэж тооцъё. Гуляш -> Соус -> Соусны орцууд

Орц норм тохируулахаас өмнө тухайн

  1. Соусны орц тохируулсан жишээ зургийг дор үзүүлэв.

Соус бэлтгэхэд 6 төрлийн түүхий эд материал ордог бөгөөд нийт бэлтгэсэн соусны хэмжээ ойролцоогоор 1200 мл буюу 1.2 литр хэмжээтэй болдог. Түүхий эд материалуудыг сүүлд худалдан авсан үнээр тооцвол ойролцоогоор 5100 орчим төгрөгний өртгөөр 1.2л соус бэлэн болдог.

278

Дундын буюу өөрөө өөр нэг бүтээгдэхүүний орц нормд ордог бүтээгдэхүүний хэмжих нэгж нь “ширхэг” байх нь оновчтой. Хэдийгээр тухайн орц нь шингэн зүйл буюу гр, мл-р хэмжигдэх боловч өөр бүтээгдэхүүнд орохдоо нийт хэмжээнээс гр, мл-ээр ордог тул хэмжих нэгжийг гр, мл гэж оруулах нь хэрэглэгчийг төөрөгдөлд оруулдаг. Жишээ нь, 0.05 мл буюу маш бага хэмжих нэгжтэй харагдуулна.

  1. Гуляшны орц тохируулсан жишээ зургийг дор үзүүлэв. Гуляшанд 4 төрлийн орц ордог ба дамжсан орц буюу хагас боловсруулсан бүтээгдэхүүн болох соус маань 20 мл ордог гэж тооцвол “Хэмжээ” багананд 1200 утгаа оруулаад, Орц багананд 20 гэж тохируулна. 1200 мл-с 20 мл нь буюу 85 орчим төгрөгний өртөгтэй соус гуляш бүтээгдэхүүнд ордог гэсэн үг. Хэрэглэгч нарын түгээмэл гаргадаг алдаа бол бэлтгэсэн соусны нийт хэмжээг тооцдоггүй, тооцсон хэмжээгээ “Хэмжээ” багананд оруулдаггүй учраас орц норм хэтэрхий ихээр тохирч, түүхий эдийн зарлага их хийгддэг. Мөн хэтэрхий өндөр өртөгтэй харагддаг гэсэн үг. Жишээ нь, Хэмжээ дээр 1200 гэж оруулалгүй, Орц дээр 20 гэж оруулахаар өмнө үүсгэсэн 5100 төгрөгний өртөгтэй соуснаас 20ш буюу 20 * 5100 = 102000 төгрөгний соус нэгхэн гуляш бүтээгдэхүүнд орсон харагдана. Алдаа энд л түгээмэл гардаг. Нийт хэдий хэмжээтэй бүтээгдэхүүнээс хэд нь ордог вэ гэдгийг л зөв тохируулчихвал өөр орц норм тохируулахад хүндрэлтэй зүйл байдаггүй.

2782

Дамжсан орц нормыг буруу тохируулснаар түүхий эд материал орцын зарлага ихээр эсвэл багаар бүртгэгдэх бөгөөд энэ алдаанаас шалтгаалж барааны үлдэгдэл буруу болох нь түгээмэл байдаг. Ийм алдааг дараах видео заавраар шалгаж, алдаа гаргасан бол зааврын дагуу засна уу.

Стандарт орц норм цонх руу орохоор “The statement terminated. The maximum recursion 25 has been exhausted before statement completion.” алдаа заагаад байна?

Орц буруу тохируулсан үед үүсэх алдаа, түүнийг засах арга: Стандарт орц норм тохируулахдаа цикл буюу тойрог үүсгэж буруу тохируулсан үед Орц норм цонх руу ороход эсвэл Материалын зарлага стандартаар тайланг харах үед “The statement terminated. The maximum recursion 25 has been exhausted before statement completion.” гэсэн алдаа заана. Өөрөөр хэлбэл, таны тохируулсан орц нормоор зарлага хийх боломжгүй, өртөг тооцоолж харах боломжгүй гэсэн үг.

Ийм буруу орц тохируулсан үед орц нормын жагсаалт хоосон харагдаж алдаа заах бөгөөд Үйлдвэрлэл->Стандарт орц норм->Үйлдэл -> Цикл үүсгэсэн буруу орцыг устгах товч дарахад буруу орцыг систем устгана. Алдаа дахин гарсаар байвал дахин алдаатай буруу орц байна гэсэн үг. Хэвийн болтол нь дээрх товчийг дахин дарна уу.

Зөвлөмж: