Борлуулалтын журнал


Шинэчилсэн:2023/12/05 Унших:4 мин 21 сек

Борлуулалт -> Борлуулалт цонхны Борлуулалт tab дээр борлуулалтын баримтаа бичсэний дараа Журнал tab руу орж Холбох товч дараад борлуулалтын журналаа үүсгэнэ. Журналын төрлөөс хамаарч шууд хадгалах, эсвэл үргэлжлүүлж гараар бичих эсэхээ шийддэг.

Борлуулалтын журнал үүсгэхээс өмнө дараах тохиргоог 1 удаа хийж өгснөөр борлуулалтын журналыг хялбар үүсгэх боломжтой.

Үндсэн тохиргоо -> Харилцагч -> Тохиргоо болон Үндсэн тохиргоо -> Ажилтан цонхны Тооцооны данс хэсэгт тухайн харилцагч, ажилтантай үүсгэх тооцооны дансыг сонгож тохируулна. Жишээ нь, Дансны авлага, Ажилчдаас авах авлага гэх мэт. Хэрвээ танай байгууллага борлуулалтын цэгтэй бол тухайн борлуулалтын цэгээ Харилцагч болгон бүртгэж, Тооцооны данс хэсэгт Борлуулалтын тооцоо данс сонгож тохируулна. ConfigureAccount

Мөн пос төлбөрийн журнал тохиргоог бэлэн, бэлэн бус, QR төлбөрийн хэлбэрүүдэд тохируулсан байх шаардлагатай.

Борлуулалтын журналын төрлүүд:

  1. Борлуулалтын тооцоо үүсгэх

    Энэхүү журнал нь тухайн борлуулалтын нийт дүнгээр борлуулалтын тооцоо үүсгэж байгаа. Тухайн үүссэн тооцоог касс, харилцахын орлогоор хаасан бичилт хийнэ. SalesJournal

  2. Борлуулалтын тооцоо үүсгээд, ажилтан, харилцагч байгууллагуудад дараа тооцоогоор борлуулалт бүртгэх

    Борлуулалтын журналын 1-р төрөл дээр нэмэлтээр ажилтан, харилцагч 2 дараа тооцоогоор худалдан авалт хийсэн тохиолдолд дараах байдлаар журнал үүсгэнэ. Хэрвээ Dayansoft POS програмд тухайн ажилтан, харилцагчаа сонгож, Тооцоо төлбөрийн хэлбэрээр борлуулалт хийсэн тохиолдолд Холбох товч дарахад дараах журнал автомат үүснэ. Мэдээж хэрэг зааварчилгааны эхний хэсэгт өгсний дагуу Тооцооны данс тохируулсан байх шаардлагатай. Тооцоо үүсэх үед 4-р багц журнал үүсэхийг анхаарна уу. SalesJournal2

DayansoftJournal

Журнал бичилт хадгалах үед дараах 2 төрлийн шалгуур ажиллаж, алдаатай үед журнал бичилт хадгалагдахгүй.

  1. Багц буюу хамгийн эхний баганын утга ижил гүйлгээ тус бүрийн хувьд дебет, кредит дүнгүүд тэнцүү үед хадгална. Тэнцээгүй тохиолдолд “...-р гүйлгээний багцын дебет кредитийн дүн тэнцэхгүй байна!” дараах алдааны мессэж харуулна. Энэ тохиолдолд тухайн багцийн хөл дүнгүүдийг нягтлан шалгаж засаад хадгална уу. Жишээ нь, дээрх журнал бичилт дээр 4 багц журнал бичигдсэн бөгөөд багц бүрийн дебет, кредит дүнгүүд тэнцүү учраас хадгалагдана. 1-р багц, 87,001.67, 2-р багц 0, 3-р багц 555,111.00, 4-р багц 555,111.00 байна.

  2. Нэг журнал бичилтээр нэгээс олон багц бичилт хийх боломжтой бөгөөд эхний багана буюу Багц багананд багцын дугаарыг оруулна. Нэг багц дотор олон дебет, олон кредит гүйлгээ хадгалахгүй. Олон дебет, олон кредит бичсэн тохиолдолд “...-р гүйлгээний багцад олон дебет олон кредитийн харьцаа үүссэн байна!” алдааны мессэж харуулна.

Энэ тохиолдолд нэг дансаар дамжуулж нэг, олон харьцаатай 2 тусдаа багц гүйлгээ буюу давхар бичилтээр бичнэ. Жишээ нь, дээрх журнал бичилтэнд 4-р багц журнал үүсгэж бичсэн байна. Учир нь 3-р багцанд дебет хаан банк, ажиллагсдаас авах авлага, касс дахь мөнгө буюу 3 данс, кредит Борлуулалтын орлого, НӨАТ өглөг, НХАТ өглөг гэсэн 3 данс буюу 3, 3-н данс харьцаа үүсэх учраас үүнийг Борлуулалтын тооцоо дансаар дамжуулж 3 болон 4-р багц гүйлгээ болгон салгасан байна.

Олон дебет, олон кредит харьцааг Dayansoft ERP системд бичихийг зөвшөөрөхгүй байгаа гол шалтгаан нь хэрвээ ийм журнал бичилт хийсэн тохиолдолд дараа нь Ерөнхий журналын дэлгэрэнгүй тайланг үнэн зөв гаргах боломжгүй болох юм. Учир нь олон дебет, олон кредит харьцааг 1 багц дотор зөвшөөрсөн тохиолдолд дараа нь аль данс, аль данстай яг ямар дүнгээр харьцсан тайланг гаргах ямар ч боломжгүй юм. GeneralJournalDetail

  1. Борлуулалтын тооцоо үүсгээд, касс, харилцахын орлогоо борлуулалтын баримтаас үүсгэх

    Нийт борлуулалтын дүнгээр Борлуулалтын тооцоо данс руу тооцоо үүсгээд, кассын орлого, харилцахын орлогын баримтаа борлуулалтын журналаас шууд доорх зурагт үзүүлсэн байдлаар үүсгэх боломжтой. SalesJournal3

    Гэхдээ тухайн харилцахын орлого, кассын орлого нь маргааш буюу дараа өдөр нь ордог бол Мөнгөн хөрөнгө -> Кассын орлого, Харилцахын орлого цонхоор бүртгэж, Харьцсан данс (кредит) дээр нь Борлуулалтын тооцоо дансаа сонгож, Харилцагч хэсэгт борлуулалтын баримтанд сонгож тооцоо үүсгэсэн харилцагчаа сонгож тооцоогоо хааж явах нь касс, харилцахын хуулга, үлдэгдлийг хугацааны хувьд зөв хөтөлнө гэсэн үг. Дараах зурагт үзүүлсэн байдлаар 1-рт борлуулалтын журнал SalesJournal 2-рт Харилцахын орлогоос Борлуулалтын тооцоог хаасан бичилт. Яг үүнтэй ижил байдлаар Кассын орлогоос Борлуулалтын тооцоог хааж болно. BankSlip1

    Хэрвээ касс, харилцахын гүйлгээ нь дараа өдөр нь биш тухайн өдөртөө дансанд нь ордог, касс, харилцахын орлого цонхоор баримт, орлогоо бүртгэхгүй борлуулалтын журнал хэсэгт орлогын бүртгэлээ хөтлөх бол Борлуулалт -> Пос тохиргоо -> Пос -> Төлбөрийн журнал тохиргоо цонхонд зааврын дагуу 1 удаа тохируулаад автомат үүсгэх боломжтой.

  2. Борлуулалтын хөнгөлөлт үзүүлсэн тохиолдолд дараах журнал үүсдэг. 2022 оны 6-р сараас өмнө хөнгөлөлтийн журнал бичилт нь татвар ороогүй цэвэр дүнгээр үүсч Борлуулалтын орлого данстай харьцдаг байсан бол түүнээс хойш СТОУС-н дагуу дараах байдлаар хөнгөлөлтөнд харгалзах татварын өглөгийн хамт бичилт хийгддэг болсон. Хөнгөлөлттэй үед Борлуулалтын тооцоо нь нийт дүн болон хөнгөлөлтийн дүнгээр салж тусдаа бичигддэг болсон. Ямар өөрчлөлт орсныг энд дарж дэлгэрүүлж уншаарай.

    SalesJournal5

Борлуулалтын журналтай холбоотой түгээмэл асуулт, хариулт: