Систем хэрэглэгч, эрх тохируулах


Шинэчилсэн:2024/04/23 Унших:6 мин 58 сек

Dayansoft ERP системийн цэс: Үндсэн тохиргоо -> Систем хэрэглэгч цонх. Энэ цонх зөвхөн Admin хэрэглэгч дээр харагдана.

ERPSystemUser

Хэрвээ танай байгууллагын НЭГЭЭС ОЛОН хүн Dayansoft ERP системийг ашиглах бол энэ цонхонд ЗААВАЛ систем ашиглах ажилтан тус бүрээр хэрэглэгч үүсгэхийг зөвлөж байна. Ингэж тусдаа хэрэглэгч үүсгэснээр ажил үүргийн хуваарийн дагуу хэн юу хийх эрхтэй, эрхгүй, хэн юу хийснийг дараа нь хянах боломжтой болно. Бүгд НЭГ ХЭРЭГЛЭГЧЭЭР нэвтрээд үйлдэл хийсний дараа хэн юу хийснийг ЯЛГАХ, ХЯНАХ БОЛОМЖГҮЙГ анхааруулж байна.

Програм анх суулгах үед Admin болон Pos гэсэн 2 хэрэглэгч хэрэглэгчтэй холбоотой таны мэдэж байх ёстой зүйлс:

Шинээр систем хэрэглэгч нэмэхдээ:

Видео зааварчилгааны текст мэдээлэл:

* Хэрвээ танай байгууллагын НЭГЭЭС ОЛОН хүн Даянсофт и ар пи системийг ашиглах бол энэ цонхонд ЗААВАЛ систем ашиглах ажилтан тус бүрээр бүртгэл үүсгэнэ. Үндсэн тохиргоо -> Систем хэрэглэгч цонхруу орно. Үйлдэл нэмэх дараад Нэвтрэх нэр, нууц үг, утас болон email оруулна. Тухайн хэрэглэгчийн салбар нэгжийг зөв сонгож өгөх шаардлагатай. Сонгосон салбар болон тухайн салбарт харъяалагдах салбаруудын гүйлгээг харах, хянах боломжтой байна. Шинээр нэмж байгаа хэрэглэгчийн програмд ажиллах хандах эрх, харах тайлангийн эрх болон гүйлгээ хийх дансны эрхийг тохируулж өгнө. Эрх тохируулахдаа тухайн цонхны хувьд нэмэх засах харах устгах гэсэн 4 үйлдлээр ялгаж оруулах боломжтой. Жишээ нь Няравтаа эрх үүсгэж байгаа бөгөөд бараа материалын худалдан авалт болон бараа материалтай холбоотой гүйлгээ хийх бол Худалдан авалт болон Бараа материал цонхны эрх өгнө.  Үүний дараа Өгсөн эрхтэй холбоотой Тайлан эрх өгнө. Данс эрхийг өгөхдөө бүх данс эрхийг өгвөл зүгээр байдаг. Модулийн эрх өгсөн ч Данс эрх өгөөгүй бол тухайн модультай холбоотой гүйлгээ болон журнал бичилт хийх үед данс харагдахгүй байдаг тул данс эрхийг нэмж өгөх шаардлага үүсдэг. Модулийн эрх өгсөн ч данс харагдахгүй байвал тухайн хэрэглэгчийн дансны эрхийг шалгана гэсэн үг. 

Үйлдэл -> Нэмэх товч дарна. Нэгэнт үүсгэж хадгалсан хэрэглэгчийн бүртгэлийг устгах боломжгүй. Тухайн хэрэглэгчээр хийсэн бүртгэл, тохиргоо, үйлдэл бүр лог түүх болж үлддэг учраас устгах боломжгүй, шаардлагагүй. ERPUsers

Хэрэглэгчийн эрх тохируулах, харах тайланг сонгохдоо:

Эрх тохируулахдаа эрх, тайлан эрх, данс эрх түвшинд цонх бүрээр нэмэх, харах, засах, устгах эрхийг тохируулах боломжтой. Өөрөөр хэлбэл, зарим хэрэглэгч нарт засах, устгах эрхийг нь өгөхгүй байх боломжтой. Мэдээж хэрэг бараа материалын нярав танай байгууллагын бүх тайлан мэдээг хараад байх нь буруу. Иймд эрхийн тохиргоог маш хянамгай, зөв, нарийн тохируулах шаардлагатай.

Хэрэглэгчийн дараах эрхүүдийг олгосон, өөрчилсөн тохиолдолд тухайн өөрчлөлт орсон хэрэглэгч програмаас бүр гараад, дахин орох үед эрхийн өөрчлөлтүүд орно. Түгжих, Сэргээх үед эрх шинэчлэгдэхгүй болохыг анхаарна уу.

Програмын эрх: Програмын аль цонх модулийг ашиглах, тухайн цонхыг харах, нэмэх, засах, устгах түвшинд тохируулна. Мөн Нэмэлт хязгаарлалт хийх боломжтой цонхнуудад нэмэлт хязгаарлалт хийх боломжтой. Тэмдэглэгээ хийгдээгүй цонх, үйлдлийг хийх боломжгүй болно. UserPermissionLimitation Тайлан эрх: Аль аль тайлангуудыг харахыг тохируулна. Тэмдэглэгээ хийгдээгүй тайланг харах боломжгүй болно. UserPermissionReport Данс эрх: Аль аль дансаар гүйлгээ хийх, аль дансны гүйлгээг харахыг тохируулна. Тэмдэглэгээ хийгдээгүй дансыг сонгох, гүйлгээ хийх боломжгүй болно. UserPermissionAccount

Ижил төрлийн эрхтэй хэрэглэгчийн хооронд эрхийн тохиргоог copy, paste буюу хуулах боломжтой. Хуулахдаа хэрэглэгчээ сонгоод Үйлдэл -> Copy (Roles) товч дараа хуулах хэрэглэгчээ сонгоод Үйлдэл -> Paste (Roles) товч дарна. Энэ нь ижил эрхтэй хэрэглэгч нарт эрх тохируулах гар ажиллагааг маш хөнгөвчилнө.

Хэрвээ танд тухайн цонхыг харах, нэмэх, засах, устгах эрх өгөөгүй тохиолдолд тухайн үйлдлийг хийх үед "User not authorized to ....." алдааны мессэж харуулна. Энэ тохиолдолд та Admin хэрэглэгчдээ хандаж эрхээ нээлгээд програмаа хаагаад ахин нэвтэрнэ үү.

Онцлог системийн эрх, боломжууд:

Олон салбар нэгжтэй бол салбараар эрхийн тохиргоо хийхдээ: Зарим байгууллагад нэг салбар нэгжийн ажилтан нь зөвхөн тухайн салбар нэгжид хамааралтай ажил гүйлгээг харах, бүртгэл хөтлөх бизнес хэрэгцээ шаардлага байдаг. Ийм тохиргоог Dayansoft ERP системд дараах дарааллаар хийнэ.

  1. Үндсэн тохиргоо -> Салбар нэгж цонхонд салбар нэгжийг зөв ялган үүсгэнэ.
  2. Үндсэн тохиргоо -> Систем хэрэглэгч цонхонд систем хэрэглэгч тус бүрийн харъяалагдах салбар нэгжийг тохируулна.
  3. Санхүү бүртгэл -> Данс код цонхонд салбар тус бүрийн дансны хувьд харъяалагдах салбар нэгжийг тохируулна. Ингэж данс дээр салбар нэгжээр тохируулснаар тухайн систем хэрэглэгчид тохируулсан салбар болон тухайн салбар нэгжид харъяалагдах салбаруудын данс харагдана. Данс харагдахгүй бол дансны тохиргоо буруу хийсэн байна гэсэн үг. Жишээ нь бараа материалын дансны хувьд эрх тохируулсан тухайн данснуудын үлдэгдэл харагдана гэсэн үг.
  4. Борлуулалт -> Үнийн жагсаалт цонхонд тухайн үнийн жагсаалт нь аль салбарт харъяалагдахыг тохируулна. Системд нэвтэрсэн хэрэглэгчид харъяалагдах салбарын үнийн жагсаалт, үнэ л харагддаг.

Дээрх алхмаар тохиргоо хийсний дараа систем хэрэглэгчээр програмд шинээр нэвтэрч тохиргоо зөв хийгдсэн эсэх, зөв данс, зөв үнэ, зөв үлдэгдэл харагдаж байгаа эсэхийг шалгаж үзээрэй.