Албан тушаал


Шинэчилсэн:2023/12/03 Унших:1 мин 11 сек

Dayansoft ERP системийн цэс: Үндсэн тохиргоо -> Ажилтан -> Албан тушаал баганаас Нэмэх товч дарах

* Ажилтны бүртгэл үүсгэхээс өмнө албан тушаалын бүртгэл үүсгэнэ. Албан тушаал бүртгэхдээ Үндсэн тохиргоо -> Албан тушаал цонхноос Үйлдэл нэмэх дараад албан тушаал оруулаад хадгалах дарна. Албан тушаал бүртгэхдээ компаний хамгийн дээд удирдлагаас эхлүүлээд доош шаталсан байдлаар дээрээс, доош кодлож бүртгэнэ. Учир нь цалин бодолт, системээс гарч буй цалин бодолтын тайлангууд дээр албан тушаалаар эрэмбэлэгдэж хэвлэгддэг. Албан тушаалын ард мэргэжлийн код тохируулснаар ажилтан бүртгэх үед мэргэжлийн кодыг автомат бөглөж цаашид нийгмийн даатгалын тайлан гаргахад ашиглагддаг. 

Энэ цонхонд компаний хэмжээнд бүх албан тушаалын мэдээлэл оруулна. Албан тушаалыг бүртгэхдээ компаний хамгийн дээд удирдлагаас эхлүүлээд доош шаталсан байдлаар дээрээс, доош кодлож бүртгэнэ. Учир нь цалин бодолт, системээс гарч буй цалин бодолтын тайлангууд дээр албан тушаалаар эрэмбэлэгдэж хэвлэгддэг.

Албан тушаал нэмэхдээ Үйлдэл -> Нэмэх (Ctrl+Insert) товч дарна. Устгах, засах ажиллагаа нь бусад цонхтой ижил.