Борлуулалтын захиалга


Шинэчилсэн:2023/11/18 Унших:5 мин 4 сек

Dayansoft ERP системийн цэс: Борлуулалт -> Борлуулалтын захиалга -> Баримтаар, Бараагаар, Нэгтгэл

Энэ цонхонд барааны борлуулалтын захиалгыг баримтаар, бараагаар, нэгтгэл байдлаар харуулна. Борлуулалтын захиалгыг жагсаалтанд дараах төлвүүдээр ялгаж харуулна.

Dayansoft ERP системийн цэс: Борлуулалт -> Борлуулалтын захиалга –> Шинэ

Энэ цонхонд барааны борлуулалтын захиалга бүртгэнэ. Нэмэхдээ жагсаалтаас Шинэ (Ctrl+N) товч дарна. Устгах, засах ажиллагаа нь бусад цонхтой ижил.

Баримтын мэдээллийг Үйлдэл -> Хэвлэх товч дарж хэвлэх боломжтой. Байнга давтагддаг бол бүртгэлийн болон жагсаалтын цонхноос Үйлдэл -> Хувилах товчоор хувилах боломжтой.

Толгой мэдээлэл

Гүйлгээний мэдээлэл

Анхаарах зүйл:

Үйлдэл товчны боломжууд:

  1. Үндсэн тохиргоо -> Харилцагч -> Борлуулдаг цонхонд тухайн харилцагчид байнга борлуулдаг бараа, тоо, үнэ тохируулах боломжтой. Борлуулалтын захиалга цонхноос Үйлдэл -> Татах -> Борлуулдаг барааг татах товч дарахад тухайн харилцагч дээр тохируулсан борлуулдаг бараануудыг Борлуулалтын захиалга цонхонд бөглөнө.
  2. Борлуулалтын захиалгын бүртгэл болон борлуулалтын захиалгын жагсаалтаас олон захиалга сонгоод бусад бүртгэлүүдийг хувилж үүсгэх боломжтой. Бизнес шаардлагаар захиалснаар борлуулалт үүсгэх, нэхэмжлэх өгөх, үйлдвэрлэх бүр материалын зарлагаа хүртэл хийж болно. Борлуулалтын захиалга болон борлуулалтын захиалгын жагсаалт цонхноос Үйлдэл товч дараад
  1. Борлуулалтын захиалганд үндэслэн үйлдвэрлэх бүтээгдэхүүн, шаардлагатай орц, материалын тооцоо гаргах

    Хэрвээ танай байгууллага үйлдвэрлэл эрхэлдэг, стандарт орц нормоо зөв оруулж, тухайн орц нормоор бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг бол бүртгэсэн борлуулалтын захиалгад үндэслэн дараах мэдээллүүдийг систем тооцоолж тайлан хэлбэрээр харуулж, хэвлэх боломжийг олгоно.

    • Үйлдвэрлэх бэлэн бүтээгдэхүүн нэр төрөл, тоо ширхгээр
    • Бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд шаардлагатай түүхий эд материалууд нэр төрөл, тоо хэмжээгээр
    • Дундын орц буюу хагас боловсруулсан бүтээгдэхүүний хэмжээ, тэдгээрийн орц хэмжээ
    • Хичнээн удаагийн ээлж, зуурмаг, жигнэлт хийх гэх мэт.

    Хэрвээ та энэ үйлдлийг гараар хийдэг байсан бол ямар их цаг хугацаа зарцуулахыг төсөөл дөө. Тэгвэл Борлуулалтын захиалгын жагсаалтаас захиалгуудаа сонгоод Үйлдэл - Хэвлэх товч дараад

    • Орц бүтээгдэхүүнээр тайлан
    • Орц орцоор тайлангуудыг хараарай.
  2. Борлуулалтын захиалгыг багцалж, ачилт үүсгэх

    Dayansoft ERP системд борлуулалтын захиалгууд бүртгэгдсэний дараа

    • захиалгаа нэгтгэж, багцлах
    • багцалсан захиалгуудаар ачилт үүсгэх, хөдөлгөөн хийх (түгээлтийн машинд)
    • борлуулалт болгох боломжтой.

    Захиалга багцлахдаа Борлуулалтын захиалгын жагсаалтаас багцлах захиалгуудаа сонгож тэмдэглээд Борлуулалтын захиалга -> Үйлдэл -> Ачилт -> Багцлах (Ачилт үүсгэх) товч дарна. 340

    • Хүргэх ажилтны данс - Зарлага гарах бараа материалын данс буюу хүргэлтийн ажилтны дансыг сонгоно.
    • Хүргэх огноо - Захиалга хүргэх огноог сонгоод Багцлах (Ачилт үүсгэх) товч дарна.

    Жагсаалтанд багцалсан болон багцлаагүй захиалгууд ялгарч харагдана. Хэрэв буруу захиалгуудыг багцласан бол задлах багцаа сонгоод Борлуулалтын захиалга -> Үйлдэл -> Ачилт -> Багц(ууд)ыг задлах товч дарна.

    Ачилтын баримт хэвлэхдээ Борлуулалтын захиалга -> Үйлдэл -> Хэвлэх ->Ачилтын баримт хэвлэх товч дарна.

    Ачилтаас хэрхэн дотоод хөдөлгөөн үүсгэхийг энд дарж уншина уу.