Бараа зээлэх, зээлдүүлэх бүртгэл


Шинэчилсэн:2022/09/12 Унших:0 мин 45 сек

Байгууллагууд бараа материалын зохимжтой үлдэгдэл, агуулахын нөөц, татан авалт зэргээ оновчтой төлөвлөөгүй, хянаагүй улмаас бараа материалын хомсдолд орох тохиолдол гардаг. Энэ тохиолдолд найз нөхөд, ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг бусад байгууллага, өөр салбараас тухайн хомсдолтой бараа материалаа түр зээлж аваад, дараа нь татан авалтаа хийсний дараа бараагаар буцааж өгдөг. Ийм бүртгэлийг дараах байдлаар бүртгэж болно.

Зээлж авч байгаа талын хийх бүртгэл:

  1. Өөр байгууллагаас түр зээлж байгаа бараа материалаа Бараа материал -> Дотоод орлого цонхоор бүртгэж орлогодож авна.
  2. Бараагаа буцааж өгөх үед Бараа материал -> Дотоод зарлага цонхоор бүртгэнэ.

Зээлдүүлж байгаа талын хийх бүртгэл:

  1. Бараа материал -> Барааны код цонхонд бараагаа “Материал” төрөлтэй бүртгэнэ. Ерөнхий дэвтэр -> Данс цонхонд “Зээлдүүлсэн бараа” нэртэй данс буюу өөр байгууллагууд руу зээлдүүлсэн утгатай бараа материалын данс үүсгээд, зээлдүүлэх үедээ Бараа материал -> Барааны дотоод хөдөлгөөн цонхоор бүртгэл хийнэ.
  2. Бараагаа буцааж авах үед “Зээлдүүлсэн бараа” данснаас тухайн бараа материалын үндсэн данс руу буцааж дотоод хөдөлгөөн хийнэ.