Бүх ажил гүйлгээний жагсаалт


Шинэчилсэн:2023/10/26 Унших:1 мин 22 сек

Dayansoft ERP системийн цэс: Санхүү бүртгэл –> Журнал жагсаалт

GLlist1

Энэ цонхонд системийн бүх модуль, цонхноос хийсэн гүйлгээг жагсаалтаар харуулна. Гүйлгээний жагсаалтаас гүйлгээг:

Үйлдэл товчноос

Журнал бичилт хийх бол Шинэ товч дарна. Гүйлгээ засах бол засах гүйлгээний мөрөнд 2 дарна эсвэл дугаар дээр дарна. Гүйлгээний жагсаалтын Баримт багананд аль цонхоор хийгдсэн болохыг харуулах бөгөөд засах үед бүртгэл хийсэн цонхыг дуудна.

Гүйлгээний жагсаалтанд дараах баганууд харагдана.

Мөн гүйлгээний жагсаалтыг Динамик тайлангаар дурын үзүүлэлтийг багана, мөрөнд байршуулж хүссэн хэлбэрээр харах боломжтой.

GLlist2

Гүйлгээ нэмсэн, зассан устгасан лог шалгах:

Dayansoft ERP системийн цэс: Санхүү бүртгэл –> Журнал жагсаалт -> Лог цэснээс ажил гүйлгээг зассан, устгасан лог түүхийг харах боломжтой. Устгасан, зассан гүйлгээг хэрэглэгч буцаах боломжгүй. Хэрвээ зайлшгүй шаардлагатай тохиолдолд өмнөх өдрүүдийн мэдээллийн баазын нөөцөөс тухайн гүйлгээг сэргээх тусдаа төлбөртэй үйлчилгээ байдаг. Сэргээх мэдээллийн хэмжээ тоо, хугацаа, сэргэх боломжтой эсэхээс хамаарч тухайн үйлчилгээний үнэ ялгаатай байна. Мэдээллийн баазын нөөцлөлт нь өдөрт 1 удаа автоматаар, хэрэглэгч өөрөө гараар нөөцлөх товч дарсан үед авагдах ба нөөц авагдсан тохиолдолд сэргэх боломжтойг анхаарна уу. Өөрөөр хэлбэл, өнөөдөр хийсэн өөрчлөлт, нэмэлт, устгал, засвар нь гараар нөөцлөх товч дараагүй тохиолдолд дараа өдөр нь автомат нөөцлөгддөгийг анхаараарай.

GLlistLog