НӨАТ баримтаар, харилцагчаар


Шинэчилсэн:2023/11/22 Унших:0 мин 42 сек

НӨАТ-ын тайлангаа харах заавар:

НӨАТ-ын өглөг, авлагын бүртгэлийг шүүх аргууд

  1. Санхүү бүртгэл -> Журнал жагсаалт-с НӨАТ-ын авлага, НӨАТ-ын өглөгийг дансаар нь шүүж харж болно. Энэ арга нь эхний, эцсийн үлдэгдэл харагдахгүй байх сул талтай.

  2. Тайлан -> Санхүү бүртгэл -> Дансны хуулга тайлангийн Данс хэсэгт “Олон” гэсэн сонголтыг сонгоод НӨАТ-ын өглөг, НӨАТ-ын авлагын дансыг зэрэг сонгож шүүж харна. Зэрэг шүүж харахын тулд Ctrl товчыг ашиглан данснуудаа сонгоно. Дансны хуулгаар эхний болон эцсийн үлдэгдлийг харах боломжтой боловч эдгээр данс нь туслах журналгүй тул харилцагчаар харах боломжгүй сул талтай.

  3. Санхүү бүртгэл -> Тооцоо товчоо-с НӨАТ-ын авлага, НӨАТ-ын өглөгийн дансаар шүүж, “Туслах журнал” багана дахь чекийг идэвхгүй болгоод хараарай. Эхний үлдэгдэл, Гүйлгээ, Эцсийн үлдэгдлийн байдлаар харилцагч тус бүрээр товчоолж харах боломжтой.