Тайлангийн жагсаалт


Шинэчилсэн:2024/01/26 Унших:3 мин 26 сек

Dayansoft ERP системийн цэс: Тайлан цэснээс үндсэн модулиудтай холбоотой бүх төрлийн тайлан мэдээг харах боломжтой.

Dayansoft ERP системд та ажил гүйлгээ, бүртгэлээ зөв бүртгэснээр шаардлагатай тайлан мэдээлэл автомат боловсруулагдан гарна. Тайлангуудаас гадна модуль бүрээр дэлгэрэнгүй задгай дата мэдээллийг жагсаалт, pivot хэлбэрээр харуулах ба та дурын хугацаа, үзүүлэлтээр шүүж хэрэгцээт мэдээллээ авах боломжтой байдаг.

ААН-н хувьд санхүүгийн бүх тайлан, тодруулга тайлангийн хамт автомат боловсруулагдан гарна. Татварын тайлангуудын хувьд системээс яг одоогоор шууд маягтаар гарах боломжгүй. Хэдий тийм ч цалингийн модулиар цалин хөлсөө бодсоноор НД8 мэдээ, ХХОАТ мэдээ экспорт хийж, тус тусын сайт руу шууд импорт хийснээр нийгмийн даатгал болон ХХОАТ-н тайлангууд бэлэн болдог.

НӨАТ-н тайлангийн хувьд худалдан авалт, борлуулалтын дэвтэр, НӨАТ харилцагч, НӨАТ баримтаар тайлангууд гардаг.

ААНОАТ, Зөрүүгийн тайлангийн хувьд та дансны төлөвлөгөөгөө зөв зохион байгуулж гүйлгээ хөтөлснөөр Гүйлгээ балансаас шаардлагатай дүн мэдээллүүдээ ялган харах боломжтой.

Бид татварын тайланг маягт хэлбэрээр автомат гаргах шийдлийг цаашид боловсруулна.

Тайлан -> Санхүү бүртгэл цэснээс уг модультай холбоотой дараах тайлан мэдээг харна.

Тайлан -> Өглөг авлага цэснээс уг модультай холбоотой дараах тайлан мэдээг харна

Тайлан -> Мөнгөн хөрөнгө цэснээс уг модультай холбоотой дараах тайлан мэдээг харна.

Тайлан -> Үндсэн хөрөнгө цэснээс уг модультай холбоотой дараах тайлан мэдээг харна.

Тайлан -> Бараа материал цэснээс уг модультай холбоотой дараах тайлан мэдээг харна.

Тайлан -> Худалдан авалт цэснээс уг модультай холбоотой дараах тайлан мэдээг харна.

Тайлан -> Борлуулалт цэснээс уг борлуулалтын модультай холбоотой дараах тайлан мэдээг харна.

Тайлан -> Үйлдвэрлэл цэснээс уг модультай холбоотой дараах тайлан мэдээг харна.

Тайлан -> Цалин

Цалингийн тайлангийн модуль нь байгууллагын ажилчдын цалингийн мэдээллийг салбар нэгж болон ажилтнаар харах боломжтой. Тайланд харуулах үзүүлэлт, өргөн , дараалал болон картанд харуулах үзүүлэлтийг тохируулах боломжтой. Мэдээж хэрэг бүх үзүүлэлтийг тайланд харуулах шаардлагагүй.

Цалин -> Цалингийн загвар цонхонд

Тайлангууд:

Тайлангуудыг шүүх систем нь огноо, салбар нэгж, цалингийн загвар (урьдчилгаа, сүүл цалин), ажилтан болон харилцах банк тус бүрээр дурын байдлаар шүүж харах боломжтой. Жишээ нь, Цалин бодолтын дэлгэрэнгүй тайлан нь хугацаар, цалингийн загвар, салбар нэгж болон ажилтнаар шүүх