Модулийн тухай - ҮЙЛ


Шинэчилсэн:2023/06/02 Унших:0 мин 44 сек

Үйлдвэрлэлийн модулийн нийт функц, боломжуудын тухай энд дарж дэлгэрүүлж танилцана уу.

o Модулийн тухай

Энэ модулиар бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлтэй холбоотой ажил гүйлгээг бүртгэнэ. Үйлдвэрлэлийн бүртгэлийг зөв хөтлөснөөр үйлдвэрлэсэн бэлэн бүтээгдэхүүний бодит өртгийг тооцоолж, стандарт өртгөөс хэр зөрж байгааг хянах боломжтой.

o Модультай ажиллах дараалал

Бэлэн бүтээгдэхүүний стандарт орц нормыг урьдчилан тохируулсан байх шаардлагатай. Стандарт орц өөрчлөгдөх бүрт хугацаагаар ялгаж бүртгэлийг нарийн оруулна. Дараа нь үйлдвэрлэлээс бэлэн бүтээгдэхүүн орлого авна. Бэлэн бүтээгдэхүүн борлуулж, түүхий эд материал, бусад дуусаагүй үйлдвэрлэлийн зардлуудыг дуусаагүй үйлдвэрлэлийн нэгтгэл данс руу нэгтгэж, нэгтгэсэн дүнг хуваарилж, бодит өртгийг тооцно.

o Анхаарах зүйлс

Дуусаагүй үйлдвэрлэлийн бүх зардлуудыг нэгтгэл дансанд нэгтгэсний дараа дүнг хуваарилж, бодит өртөг тооцдог. Хэрэв үйлдвэрлэл нь шат дамжлагатай бол эхний шат дамжлагын хувьд хагас боловсруулсан бүтээгдэхүүний өртгийг бодуулж гаргасны дараа, дараагийн шатны зардлуудыг нэгтгэж, шат дамжлага бүрээр дарааллын дагуу өртгийг бодуулж гаргана.

Модулийн видео заавартай танилцах бол доорх зураг дээр дарна уу. YouTube%20Logo1