Худалдан авалтын захиалга


Шинэчилсэн:2022/09/12 Унших:4 мин 47 сек

Dayansoft ERP системийн цэс: Худалдан авалт -> Худалдан авалтын захиалга -> Баримтаар

Энэ цонхонд барааны худалдан авалтын захиалгын баримтыг жагсаалтаар харуулна. Баримт засахдаа тухайн засах мөрөн дээр 2 удаа дарах эсвэл Үйлдэл -> Засах товч дарж засвар оруулаад Хадгалах товч дарна. Жагсаалтаас захиалгыг нэг, нэгээр эсвэл олноор сонгож Үйлдэл -> Хэвлэх товчоор хэвлэх боломжтой. Худалдан авалтын захиалгын баримтаа зуруулж өөрсдийн загвараар хэвлүүлэх боломжтой.

Dayansoft ERP системийн цэс: Худалдан авалт -> Худалдан авалтын захиалга -> Бараагаар

Энэ цонхонд барааны худалдан авалтын захиалгыг бараагаар харуулаас гадна бараа нийлүүлэгчтэй холбогдож

Гараас утга оруулаад өөр мөр, багана руу шилжих үед тухайн нүдэнд оруулсан утга мэдээллийн баазад хадгалагдана.

Барааг хүлээн авах үедээ

Dayansoft ERP системийн цэс: Худалдан авалт -> Худалдан авалтын захиалга -> Нэгтгэл

Энэ цонхонд барааны худалдан авалтын захиалгыг Нийлүүлэгч -> Бараа -> Салбараар нэгтгэж харуулна.

Dayansoft ERP системийн цэс: Худалдан авалт -> Худалдан авалтын захиалга –> Шинэ

Энэ цонхонд барааны худалдан авалтын захиалгын баримт бүртгэнэ. Нэмэхдээ жагсаалтаас Шинэ (Ctrl+N) товч дарна. Устгах, засах ажиллагаа нь бусад цонхтой ижил.

Баримтын мэдээллийг Үйлдэл -> Хэвлэх товч дарж хэвлэх боломжтой.

Толгой мэдээлэл

Гүйлгээний мэдээлэл

Зардлын задаргаа бүртгэл

Үйлдэл товчны боломжууд:

  1. Худалдан авалтын захиалга цонхноос Үйлдэл товч дараад

    • Худалдан авалт болгох
    • Татан авалт болгох товч дарахад тус тусын бүртгэлийн цонхонд шинэ горимд бараа, бусад мэдээллийг хуулагдах ба бүртгэлийг хялбар үүсгэх боломжтой.
  2. Дуусч буй бараа материалын захиалга автомат үүсгэх

    Бараа материал -> Барааны код цонхонд Данс хэсэгт тухайн байршил, дансанд тухайн бараа материалын байх ёстой доод тоо хэмжээг тохируулах боломжтой. Тухайн дансны үлдэгдэл доод хэмжээнээс багассан тохиолдолд Худалдан авалтын захиалга цонхноос Үйлдэл -> Доод үлдэгдлээс багассан барааг захиалах товч дарахад үлдэгдэл нь тохируулсан доод үлдэгдлээс багассан бараануудыг Худалдан авалтын захиалга цонхонд бөглөнө.

  3. Байнга авдаг бараа захиалгыг автомат үүсгэх

    Үндсэн тохиргоо -> Харилцагч -> Худалдан авдаг цонхонд тухайн харилцагчаас байнга худалдан авдаг бараа, тоо, үнэ тохируулах боломжтой. Худалдан авалтын захиалга цонхноос Үйлдэл -> Нийлүүлдэг барааг захиалах товч дарахад тухайн харилцагч дээр тохируулсан худалдан авдаг бараануудыг Худалдан авалтын захиалга цонхонд бөглөнө. Тухайн үед захиалж байгаа бараа материалаа өөрчлөөд хадгална.