- Service charge нэмж авах


Шинэчилсэн:2023/12/10 Унших:1 мин 42 сек

Dayansoft POS програмд үйлчилгээний хураамжийг баримтын хөл дүнгээс хувь тохируулж тооцох, эсвэл хувь тохируулалгүй гараас дүнгээ оруулах боломжтой. Dayansoft ERP системд урьдчилсан тохиргоог 1 удаа хийх шаардлагатай.

  1. Dayansoft ERP системд Бараа материал -> Бараа код цонхонд Service charge нэртэй барааны код шинээр үүсгэнэ.
    • Барааны нэр заавал Service charge нэртэй
    • Бараа төрөл нь Үйлчилгээ төрөлтэй
    • Үнэ тохируулаагүй байхыг анхаарна уу. Улмаар Dayansoft POS програмд нэмэгдэхдээ үнэгүй буюу (?) харагдана. Дараах зурагт бүртгэсэн жишээг сайн ажиглээд яг ижил байдлаар бүртгээрэй. ServiceChargeERP1
  2. Dayansoft ERP системд Борлуулалт -> Пос тохиргоо -> Нэмэлт тохиргоо цонхонд Service Charge % нэртэй тохиргооны Идэвхтэй баганыг чеклээд Утга багананд үйлчилгээний хураамжийн хувь тохируулна. Хэрвээ тодорхой хувь заадаггүй бол энэ тохиргоог хийх шаардлагагүй. Хувь тохируулсан ч Dayansoft POS програмд борлуулалт хийх үедээ бодогдсон хураамжийн дүнг өөрчлөх боломжтой. Энд хувь оруулахаас гадна заавал service charge автомат авах, сонголттой асуух эсэхийг * болон ? тэмдгээр ялгаж тохируулна. Байгууллагын онцлог, байнга бүх борлуулалтанд Service Charge тооцох эсэхээс хамаарч тохиргоогоо зөв хийнэ үү. Жишээ нь,
    • Хувийн ард * буюу од тэмдэг тавьсан тохиолдолд Dayansoft POS програмаас тооцооны хуудас хэвлэх, төлбөр төлөх үед сонгогдсон бараа үйлчилгээний үнийн дүнгээс автомат Service charge тооцож төлөх дүнд нэмэгдэнэ. ServiceChargeERP2
    • Хувийн ард ? буюу асуултын тэмдэг тавьсан тохиолдолд Dayansoft POS програмаас тооцооны хуудас хэвлэх, төлбөр төлөх үед "Service charge нэмж тооцох бол Yes товч дарна уу." асуулт асууж Yes дарсан үед сонгогдсон бараа үйлчилгээний үнийн дүнгээс автомат Service charge тооцож төлөх дүнд нэмэгдэж, No дарсан үед үйлчилгээний хураамж нэмэхгүйгээр цааш үргэлжилнэ. ServiceChargeERP3
  3. Дээрх 2 тохиргоог хийсний дараа Dayansoft POS програмаас Үйлдэл -> Мэдээлэл шинэчлэх товч дараад борлуулалтанд Service charge тооцоход бэлэн болно.

Анхаарах зүйл: