Шинэ хэрэглэгч юунаас эхлэх вэ?


Шинэчилсэн:2024/01/07 Унших:3 мин 18 сек

Dayansoft ERP системийг үйл ажиллагаандаа ашиглаж, тайлан балансаа гаргаж ашиглах бол та дараах чеклист дарааллын дагуу ажлаа төлөвлөн бүртгээрэй. Энэхүү дараалал нь олон жилийн систем хөгжүүлэлт, нэвтрүүлэлтийн туршлага know-how шингэсэн зүйл боловч яг энэ дарааллаар бүртгэх ёстой гэсэн хатуу тогтсон дараалал биш гэдгийг анхаараарай.

Шинэ хэрэглэгч учраас танд хаанаас, яг юунаас эхлэх вэ? Энийг яах вэ? Тэрийг яах вэ? гээд хэдэн зуу, мянган асуулт байгаа мэт мэдрэмж төрж буйг ойлгож байна. Гэхдээ яг одоо танд тэдгээр олон асуултын хариулт нь чухал шаардлагагүй юм. Та эхнээс нь нэг нэг алхмаар цэгцтэй судлаад, сураад, хийгээд явахад болно.

Хамгийн түрүүнд таны хийж сурах зүйл бол хэрхэн хамгийн үр дүнтэйгээр програмаа ашиглах, шаардлагатай тохиолдолд зөвлөгөө үйлчилгээ авах тухай сурах юм. Энд дарж чатаар зөвлөгөө авахын давуу тал, харьцуулалтыг уншаарай. Дэлгэцийн зураг илгээх нь одоогоор бидний олж туршсан хамгийн үр дүнтэй арга тул та 1-хэн минут зарцуулаад энэ заавартай танилцаж програмаас дэлгэцийн зургаа илгээж сураарай. Цаашид програмтай холбоотой асуулт гарах үед энд сурсан зүйлээ ашиглаарай.

Та манай Dayansoft ERP системийг шинээр ашиглаж эхлэн, бүртгэлээ хийхдээ доорх алхмуудын холбоосоор тус тусын бүртгэл хийх зааварчилгаатай нь маш анхааралтай танилцахыг зөвлөж байна. Ингэснээр таны цагийг их хэмнэж, илүү үр дүнд хүрэх болно. Хэрвээ та онлайн, дэмжлэг авахаар сургалтын багц авч, төлбөрөө төлсөн тохиолдолд энд дарж сургалтаа хэрхэн товлох, сургалтанд хэрхэн бэлдэх, үр дүнтэй сургалт авах зааварчилгааг уншаарай.

Алхам 1. Системд нэвтрэх. Систем хэрэглэгч үүсгэх, тохируулах

Алхам 2. Байгууллагын мэдээлэл тохируулах

Алхам 3. Салбар нэгж тохируулах

Алхам 4. Албан тушаал бүртгэх

Алхам 5. Ажилтан бүртгэх

Алхам 6. Харилцагчийн ерөнхий мэдээлэл бүртгэх

Алхам 10. Үндсэн хөрөнгө кодлох

Алхам 11. Тайлант үе тохируулах

Алхам 12. Дансны эхний үлдэгдэл (баланс) оруулах

Алхам 13. Өглөг, авлагын эхний үлдэгдэл оруулах

Алхам 14. Үндсэн хөрөнгийн эхний үлдэгдэл оруулах

Алхам 15. Бараа материалын эхний үлдэгдэл оруулах

Хэрэглэгчдийн түгээмэл асуудаг асуулт /FAQ/:

Хэрэглэгчид эхний үлдэгдлийг оруулахгүйгээр ажил гүйлгээгээ бүртгэж болох уу гэж их асуудаг. /Хариулт: Болно. Гэхдээ сөрөг тал нь эхний үлдэгдэл ороогүй үед зарлага, гүйлгээ хийгдэх боловч хасах үүсч, дараа нь эхний үлдэгдлээ оруулсан ч хасах нь бүрэн арилахгүй, өдөр тутмын хяналт дутсаны дараа, цаг хугацаа алдсаны дараа санхүү бүртгэлийг эргэн нөхөн бүртгэж, хянах нь хүндрэлтэй байдаг юм./

Хэрвээ та дээрх алхмуудыг бүгдийг нь чанартай, зөв хийсэн бол өдөр тутмын ажил гүйлгээгээ бүртгэж эхлэхэд бэлэн болсон гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, болж буй процессыг ERP системдээ тус тусын модуль, цонхонд яг цагт нь бүртгээд явна гэсэн үг. Байгууллагын үйл ажиллагаа, онцлог, ERP системийн ашиглах модулиудаас шалтгаалж үүнээс цаашхи алхмууд өөр өөрийн шат дарааллаар, бодитоор танай байгууллагад болж буй үйл ажиллагаа, ажил гүйлгээний дагуу бүртгэгдэнэ.

Танд амжилт хүсье.